Монголын эмгэнэлт, хошин драм хөшгөө нээлээ

УИХ бол Монголын эмгэнэлт хошин драм юм. Гишүүд бүгдээрээ жүжиглэлттэй, чуулган нь дандаа тавилттай.

Зунжин намаржин амар амгалан өнжсөн Монголын ард түмэнд үнэ төлбөргүй үзүүлэхээр энэхүү эмгэнэлт, хошин драм хөшгөө нээлээ.

Эхлээд дөрөвхөн хоноход л Ц.Нямдорж Б.Пүрэвдорж, Ц.Цогзолмаа Н.Учрал гэсэн партнёрууд үзүүлбэрээ сонирхуулав.

Монголын эмгэнэлт хошин драмын энэ улирлын “тоглолт” бүтэн дөрвөн сарын турш үргэлжилж 2019 оны хоёрдугаар сарын 10-нд хаалтаа хийнэ.

Эх сурвалж: www.news1.mn Ө.Гомбо

SHARE