Хэнтийн нөхөн сонгуулийг эсэргүүцсэн Цэцийн шийдвэр уналаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 2018 оны 62 дугаар тогтоол буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах тухай шийдвэр нь Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжсэнгүй.

УИХ-ын гишүүн Д.Гантулга үүрэгт ажлаа өгсөнтэй холбоотой Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэц эсэргүүцэж байсан юм.

Хууль зүйн байнгын хороо Цэцийн шийдвэрийг дэмжих боломжгүй болсноор нөхөн сонгууль явуулах нь тодорхой боллоо.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

 

 

 

SHARE