Л.Оюун-Эрдэнэ Их хурлын даргыг Ёс зүйн хороонд ѳгч, Иргэний хѳдѳлгѳѳнийхѳнтэй уулзаж эхэлжээ

 УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлаар Нээлттэй сонсгол хийх 19 гишүүний гарын үсэгтэй  шаардлагыг УИХ-д хүргүүлээд Хууль зүйн байнгын хорооноос “Үгүй” гэсэн хариу авсан.



 

Улмаар 25 гишүүний хамтаар Ээлжит бус чуулган зарлуулах шаардлагыг 2018.7.10-нд УИХ-ын даргад ѳгсѳн. Гэвч энэ талаар Хууль зүйн байнгын хороо дахиад татгалзсан хариу ѳгч, АТГ-ын Тамгын хэлтсийн даргаас Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцуулах бичиг УИХ-д иржээ. Иймээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ѳнѳѳдѳр /2018.7.27./ 60 тэрбумын ярианд оролцсон, Нийтийн сонсгол, Ээлжит бус чуулганыг хууль зѳрчин гацааж байгаа УИХ-ын дарга М.Энхболдыг УИХ-ын Ёс зүйн хороонд ѳгчээ. Мѳн Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон тухай эр сурвалж мэдээлж байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ойрын ѳдрүүдэд Иргэний хѳдѳлгѳѳний удирдлагуудтай ээлж дараалан уулзаж эхэлжээ. Учир нь Л.Оюун-Эрдэнэ “Хэрвээ АТГ дээр дараастай байгаа 60 тэрбумын яриа, бусад хэргийн талаар Ээлжит бус чуулган зарлаж, Нээлттэй сонсгол хийхгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжих болно” гэж УИХ-ын дарга М.Энхболд, Ерѳнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт мэдэгдсэн байна. Тиймээс Иргэний хѳдѳлгѳѳнийхнѳѳс тусламж хүсч, хамтран ажиллахаар ийн уулзаж байгаа бололтой.

Эх сурвалж: http://ekhsurvalj.mn

SHARE