Үерийн даланг тагласан ААН-ийг албадан буулгаж байна

Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас нийслэлд хэд хэдэн газар усанд автаад байгаа юм. Тухайлбал, БЗД-ийн Монелын зам усанд автаж, эвдэрчээ. Шалтгаан нь үерийн даланг таглаж барилга барьснаас үүджээ.

Иймд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, НМХГ, Нийслэлийн газрын алба зэрэг холбогдох байгууллагын ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Монелийн уулзвар дахь үерийн усны далан дээр зөвшөөрөлгүй буусан иргэд, ААН-д шаардлага хүргүүлсэн юм.

Энэ хүрээнд өнөөдөр эдгээр айл өрх, ААН-ыг албадан буулгах ажлыг зохион байгуулж байна. Нийслэлд далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ 180 гаруй км байдаг ба замын гадаргуун усыг 2000 орчим шүүрт худгаар дамжуулан зайлуулдаг байна.

Гэвч ААН, иргэд зөвшөөрөлгүй холболт хийх, шүүрт худаг руу хог хаях, далан таглаж дур мэдэн барилга барих зэргээс шалтгаалж борооны ус зайлуулах шугам сүлжээнд эвдрэл үүссээр байгаа юм.

Мөн борооны улмаас ХУД-ийн XI, XV хорооны 40 гаруй орон сууц, барилга байгууламжийн зоорийн давхарт хөрсний ус нэвчжээ.

SHARE