Архивын удирдах албан хаагчдын шуурхай зөвлөгөөн болов

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас дүүргүүдийн архивын удирдах албан хаагчдын шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулав. Зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа,Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, улсын байцаагч Оргилболд болон 9 дүүргийн Тамгын газрын архивын тасгийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

Шуурхай зөвлөгөөнөөр 9 дүүргийн архивын тасаг 1 дүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан юм. Түүнчлэн 2 дугаар улиралд анхаарч ажиллах ажлын талаар Нийслэлийн Архивын газраас арга зүйн зөвлөмж мэдээлэл өгсөн юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

SHARE