Ч.Хүрэлбаатар: Солонгосын талд хандаад албан ёсоор хариугаа авчихсан

Ч.Хүрэлбаатарыг Хотгор шанагын уурхайг солонгосуудад зарсан асуудлаар АТГ-аас шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан. Тэрээр энэ мэдээллийн талаар тайлбар хийжээ.
Уг тайлбарт “Намайг Хотгор шанагын уурхайг Солонгосуудад зарсан гэх хэргээр АТГ шалгаж эхэлсэн гэдэг мэдээллийг сайтуудаар зохион байгуулалттай тарааж, зарим хөлсөөр бичдэг гарууд ч бөөн хөөр болж байх шиг байна. Хүн гүтгэх бас давтан давтан гүтгэх нь хариуцлага хүлээх хуультай гэдгээ зарим нь мэдэж байгаа байлгүй дээ.

Зохион байгуулалттай гүтгэлэг хэр хэмжээнээс хэтэрсэн тул Солонгосын талд хандаад албан ёсоор хариугаа авчихсан гэдгээ хэлье. Мөн АТГ-т шалгуулах хүсэлтээ би өөрөө гаргаж байсан гэдгийг хэлье. Санаа тавьсан бүх хүнд талархлаа илэрхийлье” гэсэн байна.

SHARE