Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёрыг баривчлах “яриа” Ерөнхийлөгчийг Улаанбаатарт ирүүлэв үү?!

Ойрын хэд хоногийн хэвлэлийн “баатар”-аар Оюутолгойн гэрээг тойрсон асуудлаар шалгагдаж байгаа хүмүүсийг нэрлэж болно.

Учир нь Ерөнхий сайд асан С.Баяр Оюутолгойн гэрээ, “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан талаар, Ч.Сайханбилэг Дубайн гэрээгээр, С.Баярцогт оффшор дансныхаа асуудлаар АТГ-т мэдүүлэг, байцаалт өгч байгаа юм.

Тэгвэл АТГ, прокурорын байгууллагаас Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёрыг цагдан хорьж шалгах нь зүйтэй гээд шүүхэд санал ирүүлсэн гэх албан бус мэдээлэл яригдаж эхэллээ. Харин шүүхийн байгууллагын эх сурвалж энэ мэдээллийг үгүйсгэж байна.

Гэхдээ ийм санал албан ёсоор яваагүй ч, дээрх хоёр эрхмийг баривчлан саатуулж болзошгүй гэсэн яриа гараад байгаа юм.

Юутай ч энэ долоо хоногийн ням гаригийг хүртэл баруун гурван аймагт ажиллахаар төлөвлөөд байсан Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн шөнө Улаанбаатарт буцаж иржээ.

Ерөнхийлөгчийг ийн томилолтоо цуцлан ирэх болсон шалтгаан нь Ч.Сайханбилэг, С.Баярцогт нартай холбоотой дээрх “яриа”-наас үүдэлтэй байж магадгүй байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE