Бейонсе ихэр хүүхэд төрүүлсэн жилдээ 105 сая доллар “халааслажээ”

 

“Forbes” сэтгүүлийн 2017 оны хамгийн их орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтыг Бейонсе тэргүүлжээ.

1.БЕЙОНСЕ, 105 сая ам.доллар

Бейонсе өнгөрсөн жилийн зургадугаар сард Сэр, Руми гэх ихэр хүүхэд төрүүлсэн ч гэртээ бүгсэнгүй, харин ч эмэгтэй дуучдаас өнгөрсөн жил хамгийн их орлого олжээ. 36 настай ажилсаг дуучин бүсгүй “Lemonade” цомгийнхоо борлуулалтаас гадна аялан тоглолт хийн ийнхүү ганцхан жилийн дотор хөрөнгөө үлэмж ихээр арвижуулж чаджээ.

2.АДЕЛЬ, 69 сая ам.доллар

Английн цээл хоолотой дуучин бүсгүй Аделийн өнгөрсөн жил хийсэн дэлхийн аялан тоглолт туйлын амжилттай болжээ. 29 настай тэрээр чухам дэлхийг тойрсон цуврал концертынхоо ачаар ийнхүү энэ жагсаалтын хоёрт бичигдсэн аж.

3.ТЕЙЛОР СВИФТ, 44 сая ам.доллар

Кантри дуучин Тейлор Свифт “Look What You Made Me Do” дууны клипийг интернетэд тавигдсанаас хойш 24 цагийн дотор 28 сая хүн үзэж сонирхсон нь дэлхийн дээд амжилт болж Гиннессийн номонд орсон юм. Тус клипэнд тэрээр жинхэнэ алт эрдэнэсээр дүүргэсэн усан санд умбадаг ажээ. Энэхүү содон клип түүний шинэ цомгийн борлуулалтыг эрс өсгөн орлогыг нь нэмэгдүүлсэн гэнэ.

4.СЕЛИН ДИОН, 42 сая ам.доллар

2016 онд Канадын дуучин эмэгтэйн хайрт хань, ухаалаг продюсер Рене Анжелил хорт хавдрын улмаас өөд болжээ. Хэдий тийм ч Селин Дион өнгөрсөн жил дахин тайзнаа гарч зугаа цэнгээний нийслэл Лас-Вегаст цуврал тоглолт хийх гэрээ байгуулж, сэтгэлийн хямралаа даван туулж чадсаны сацуу санхүүгийн байдлаа ч улам сайжруулжээ.

5.ЖЕННИФЕР ЛОПЕС, 38 сая ам.доллар

48 настай Женнифер Лопес өнгөрсөн жил бейсболын алдартай тамирчин Алекс Родригестэй дотносон дахин хайр дурлалд умбаснаас гадна Лас-Вегаст цуврал концерт зохион байгуулж, “World of Dance” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллажээ.

6.ДОЛЛИ ПАРТОН, 37 сая ам.доллар

71 настай ч гандан буурдаггүй домогт кантри дуучин Долли Партон үнэнч фэнүүддээ зориулан АНУ-аар аялан жилийн дотор 63 концерт тогложээ.

7.РИАННА, сая ам.доллар

Барбадоссын арлаас гаралтай Рианна АНУ-ын Атлантагаас Швейцарийн Цюрих хүртэл дэлхийн олон хотод концерт тоглон урьд жилээсээ дутахгүй завгүй хөдөлмөрлөсөн аж. Үүнээс гадна 30 нас хүрч буй тэрээр Саудын Арабын тэрбумтан Хассан Жамильтай сүй тавьж амжсан билээ.

  1. БРИТНИ СПИРС, 34 сая ам.доллар

Маш их хүчин чармайлт гарган мэдэгдэхүйц турсан Бритни Спирс өнгөрсөн жил ид үеийнхээсээ дутахгүй их орлоготой ажиллав. Илүүдэл жингээсээ салсан түүнтэй хөгжмийн ертөнцийн продюсерууд дуртайяа дахин хамтран ажиллах болжээ.

  1. КЭТИ ПЕРРИ, 33 сая ам.доллар

Кэти Перри хэдийгээр Холливудын од Орландо Блумаас салж хагацсан ч сэтгэл санаагаар уналгүй шинэ “Witness” цомгоо гарган олон шоу, концертод оролцжээ. Үүнээс гадна тэрээр ”H&M”, “CoverGirl” брэндүүдийн нүүр царай болж сурталчилгаанаас багагүй мөнгө олсон байна.

  1. БАРБРА СТРЕЙЗАНД, 30 сая ам.доллар

Өнгөрсөн жил 75 настай кино, хөгжмийн супер од Барбра Стрейзанд дэлхий даяар 14 концерт тоглон орчин үеийн шоу-бизнесийн хамгийн амжилттай эмэгтэйн нэг гэдгээ дахин нотоллоо. Тэрээр карьерынхаа туршид 145 сая цомгоо борлуулсан юм.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE