Н.Амарзаяа, Ш.Раднаасэд, О.Содбилэг нар шатахуун импортлогчдоос хандив авчээ

Шатахуун импортлогчид Засгийн газар, иргэдийн “шүдний өвчин”болоод байна. Тэднийг шантааж хийлээ, төрийн дээр гараад суучихаж гэж үзэгсэд олон байна.

Үүнтэй зэрэгцээд шатахуун импортлогчид улстөрчидтэй, ялангуяа одоогийн УИХ-ын гишүүдтэй ямар холбоотой вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Ийм төрлийн бизнестэй шууд холбогддог хэд хэдэн гишүүн бий.

Харин 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ шатахуун импортолдог компаниас хандив авсан нэр бүхий гурван гишүүн байдаг юм байна. Тэд Үндэсний аудитын газарт өгсөн сонгуулийн хандивын тайландаа энэ талаар бичжээ.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Содмонгол групп”-ээс 10 сая төгрөг, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Мон суль” ХХК-аас 15 сая төгрөг, УИХ-ын гишүүн О.Содбилэг “Петровис тос” ХХК-аас 15 сая төгрөг, “Петровис трейдинг” ХХК-аас 14 сая төгрөгийн хандивыг тус тус авсан байна.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE