Тэд “Яг түүн шиг” байж чадлаа

Замын цагдаагийн албанаас Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг өсгөн нэмэгдүүлэх, биеийн тамир, спорт, урлаг, уран сайхан, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагчдийн албандаа итгэх итгэл урам зоригийг сэргээх зорилгоор “ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН-2017” цогцолбор тэмцээнийг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ.

Тэмцээний нэг төрөл болох “#ЯГ #ТҮҮН #ШИГ” шоу тэмцээнийг 2017.10.17-ны өдөр албаны харьяа газар, хэлтэс, нэгжийн нийт #11_багийн дунд зохион байгууллаа. Тэмцээнд оролцогчид #Монголын урлаг соёлын #алдартнуудын дуу хоолой, бүжгийн хөдөлгөөн, хувцас хэрэглэл, дүр төрх гээд бүгдийг дуурайн яг түүн шиг хувирч Монголын одуудыг #нэгэн #тайзнаа #чуулуулсан юм.

Тус тэмцээний ерөнхий #шүүгчээр “On and off” продакшны захирал С.Ононбат, МУГЖ Н.Ариунболд, Make up artist Б.Хос-Эрдэнэ нар ажилласан бөгөөд тэд хэлэхдээ “Та бүгд тус тэмцээнд энэ их алба, ажлын хажуугаар үнэхээр сайн бэлдэж бүгд л Яг түүн шиг байж чадлаа. Шүүгчдийн хувьд тун ч амаргүй даваа байлаа. Үнэхээр авъяастай, чадварлаг хамт олон та бүгдэд цаашдын ажил төрөлд нь амжилт хүсье” хэмээн хэлсэн юм.

Ийнхүү шилдгүүдийг тодруулахад, нэгдүгээр байрт дуучин С.Наранг дуурайсан Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Батбуян, хоёрдугаар байрт дуучин П.Баярцэнгэлийг дуурайсан Хамгаалалтын хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Жажинсүрэн, гуравдугаар байрт Рэппер Gee-г дуурайсан Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Ариунбат, “Хурд” хамтлагийн дуучин Д.Төмөрцогийг дуурайсан “Таван цагираг” багийн гишүүн, Орон нутгийн хяналтын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батсансар тусгай байрт шалгарлаа.

SHARE