Хорих 457 дугаар ангид хийсэн шалгалтаар стандарт үйл ажиллагааны зааваргүй зөрчил илрэв

Ховд аймгийн прокурорын газраас Хорих 457 дугаар ангид хорих ял эдэлж байгаа хоригдлуудад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажиллагаа хууль журмын дагуу явагдаж байгаа эсэхийг 2017 оны эхний 9 сарын байдлаар шалгажээ. Шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар судлалын улсын ахлах байцаагч, Эмчилгээ, оношилгооны хяналтын улсын байцаагч нар хийсэн байна. Шалгалтаар Хорих 457 дугаар ангийн эмнэлэг нь хүчинтэй хугацаа бүхий эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, тусгай зөвшөөрлийн чиглэлд заагдсан үйл ажиллагаа явуулдаггүй, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан зориулалтын байргүй, эм хүлээн авах, хадгалах, олгох стандарт үйл ажиллагааны зааврыг боловсруулан мөрдөж ажиллах бүртгэл хөтлөөгүй, яаралтай тусламжийн эмийг худалдан авах болон эмийн тасалдал үүсэх үед авах арга хэмжээний төлөвлөгөөгүй, хоригдлуудад эрүүл мэндээ хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийх ажил хангалтгүй зэрэг зөрчил тогтоогдсон байна. Дээрх зөрчлийг арилгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид прокурорын шаардлага хүргүүлж ажиллажээ.

Эх сурвалж: prokuror.mn

SHARE