Эрхэм гишүүдийн чансааг Бага хурал нь тодорхойлно

МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд болж Ерөнхий сайдыг тодруулна. Ингэхийн зэрэгцээ Бага хурал нь УИХ дахь гишүүдийнхээ рейтингийн тодорхойлж таарах энэ. Юу гэвэл УИХ дахь энэ намын гишүүдийн шинэ Засгийн газрын талаар баримтлах бодлого нэгэнт тодорхой болсон. Тиймээс МАН-ын гишүүд Бага хуралдаа бэлтгэхээр тойрогтоо ажиллаж эхэлсэн байна. Ингээд 25-нд тухайн гишүүний тойргоос МАН-ын Бага хуралд ирсэн төлөөлөгчид Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжихдээ эрхэм гишүүнээ дагах нуу, эсвэл тэс өөр сонголт хийх үү гэдгээс тэр гишүүний рейтинг харагдахаар болж байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Б.Баяр

SHARE