Хармагтайн ордын асар их баялгийн хэмжээг танилцуулжээ

 

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани Хармагтайн ордод хийсэн хайгуулын ажлын дүнгээ шинэчлэн танилцуулжээ.

Өргөтгөсөн өрөмдлөгөөр 264 метрийн гүнд 0.56 хувийн зэсийн агууламж, нэг грамм хөрс тутамд 1.46 грамм алт илэрсэн. Мөн 148 метрийн гүнд 0.81 орчим хувийн зэсийн агууламж, тонн хөрс тутамд 2.41 грамм алтны илэрц олдсон байна.

“…Энэ үр дүнд сэтгэл хангалуун байгаа” гэдгээ “Xanadu Mines”-ийн Гүйцэтгэх захирал Андрью Стьюарт мэдэгджээ. Одоогийн байдлаар тус компани гурван нүхэнд өрөмдлөг хийж байгаа. Цаашид очир эрдэнийн хайгуулын өрөмдлөг хийхээр төлөвлөжээ.

Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Австралийн Хөрөнгийн бирж дээр хувьцааны ханшид нь төдийлөн онцлох өөрчлөлт ороогүй байна.

Хармагтай орд нь Улаанбаатараас 420 км, Оюутолгойгоос хойш 120 км, Цагаансуваргаас баруун зүгт 100 км зайд оршдог. Тогтоогдсон зэсийн нөөцийн хувьд Цагаансуваргаас сая орчим тонноор бага ч алтны ихээхэн нөөцтэй юм.

Манай улстөрчид энэ ордын Тогтвортой байдлын гэрээг байгуулахаар улайрч байгаа гэх мэдээлэл сүүлийн үед гараад байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Н.Баясгалан

SHARE