Венецийн кино наадмын “Алтан арслан” шагналыг Гильермо Дел Торогийн “Усны хэлбэр” кинонд олгожээ

 

Дэлхийн ууган кино наадам Италийн Венеци хотноо 74 дэх удаагаа 10 хоног үргэлжлэн дүнгээ гаргажээ. Холливудын алдарт жүжигчин Аннетт Бенингийн тэргүүлсэн кино наадмын шүүгчид Гран-при буюу “Алтан арслан” шагналыг Мексикийн алдарт найруулагч Гильермо Дел Торогийн “Усны хэлбэр” (“The Shape of Water”) романтик блокбастер кинонд олгосон байна. “Усны хэлбэр” кинонд нууц лабораторийн хэлгүй цэвэрлэгч бүсгүй эрдэмтдийн туршилтын бай болсон газар уснаа явагч амфиби хүнийг илрүүлж, түүнд дурлаад лабораториос зугтахад нь тусладаг аж.

Венецийн кино наадмын шүүгчдийн “Мөнгөн арслан” шагналыг Израилийн найруулагч Самуэл Моозийн “Фокстрот”(“Foxtrot”) бүтээлд олгосон бол шилдэг найруулагчийн “Мөнгөн арслан”-г Францын Ксавье Легран (“Асрамж”-“Jusqu’à la garde”) гардсан байна.

Бусад шагналын эзэд:

Шилдэг эрэгтэй жүжигчний Волпигийн цом-Камел Аль Баша, Ливан (Доромжлол”-“L’insulte”)

Шилдэг эмэгтэй жүжигчний Волпигийн цом-Шарлотта Рэмплинг, Их Британи (“Ханна”-“Hannah”)

Шилдэг залуу жүжигчний Марчелло Мастрояннигинй нэрэмжит шагнал- Чарли Пламмер, Их Британи (“Питэд найдаж болно”-“Lean on Pete”)

Шилдэг зохиол-Мартин Макдонах, Их Британи (“Миссуригийн Эббингийн зах дахь сурталчилгааны гурван самбар”-“Three Billboards Outside Ebbing, Missouri”)

Шүүгчдийн тусгай шагнал-“Чихэрлэг улс” (“Sweet Country”), Австрали.

Эх сурвалж: news1.mn Б.Түшиг

SHARE