Талархал

 

Дэлхийн болон Монгол улс, Монгол туургатан зон олны бахдал болсон сод хүмүүн Монгол улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн , “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав гуайд тохиолдсон аюулт өвчнөөс салгаж аврах ариун үйлсэд чин сэтгэлээ зориулан “Сэтгэлийн эгшиг” аяныг өрнүүлж хандив тусламж үзүүлсэн ах дүү Өвөр монголчууддаа Их Эзэн Чингис хааны өлгий нутгийн зон олноос гүнээ мэхийн хүндэтгэж байгаагаа илэрхийлье. Өвөр монголчууд та бүхний сэтгэлийн өглөг хишгийн уриалга дэлхийгээр тархан суурьшсан Монголчуудын дунд түүчээлэн түгэхийн зэрэгцээ Монгол улсад мөнхүү “Сэтгэлийн Эгшиг ” аян үргэлжилж байгааг дуулгахад таатай байна. Та бүхэн минь өглөө бүхэн өдрийн сайнтай учирч байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид

SHARE