Б.Баттүшиг: Зүгээр хөдөө ч явж болохоо больсон байна

 

Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Баттүшиг сүүлийн үед нэлээд эрэлттэй хүмүүсийн нэг болоод байгаа. Үнэнийг хэлэхэд түүнийг улс төрд орж ирвэл хүрч болох бүгдэд хүрэх хүн гэж үнэлдэг улстөрчид олон. Мундаг боловсролтой, их зөв залуу гэх юм билээ.

Гэхдээ тэрээр одоохондоо улс төрөөс зайтай байгаа. Харин МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч болоод авсан.

Б.Баттүшиг саяхан Сүхбаатар аймагт очоод иржээ. “…Хоёр өвөөгийн минь төрсөн нутаг Сүхбаатар аймаг орлоо. Дархан Хан хайрхандаа гарч хийморио сэргээгээд Түвшинширээ сумын эмнэлгийг өвөөгийнхөө нэрэмжит болгон тохижуулах ажлыг ярилцлаа. Цаашдаа өвөөгийнхөө нутагт их зүйлийг хийж, бүтээх бодолтой ирлээ” гээд цахим хуудастаа зураг байршуулсан байжээ. Гэтэл нэгэн мэдээллийн сайтад түүнийг “Сү.Батболдын хүү сүхбаатар аймгийг тойглох болов” гээд биччихэж. Үүнийг үзсэн мань эр “…Хэ хэ, зүгээр хөдөө ч явж болохоо байсан байна уу. Өвөө минь сая өнгөрсөн гуравдугаар сард бүрхан болоод буяны ажил хийе гэж уул нь очсон юм” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE