А.Баатархуяг ингэж бичжээ: Монголчууд нэгдэгтүн!

 

У.Хүрэлсүх ганцаардлаа гэсэн мессеж хаяж үзэж байна. Түүний талд хэн байгааг харъя!

Нам дотор нь Н.Багабандийн фракц байна. Энэ бол МАН-ын “духовный лидерүүд” буюу МАН дахь үзэл санааны цөмийг барьж байдаг, нэлээдгүй консерватив “эх оронч” үзэл нэвшсэн төрөөр бэлтгэгдсэн хэсэг юм. Албан ёсоор Н.Багабандиар хаяглаж байгаа ч 1990 оноос Н.Багабанди Ерөнхийлөгчийг албаа өгтөл намын бодлогыг тодорхойлж байсан голлох лидерүүдийн бүлэглэл юм.
Ц.Нямдоржийн фракц байна. Энэ фракц хэдийгээр зохион байгуулалтад ороогүй ч Н.Энхбаярын эрин үед намын гол бодлогыг тодорхойлж байсан хэсэг. Эднийг “фракц” гэх ч бас учир дутагдалтай нь хашир хандгайнууд тэгж намын эв нэгдлийг бусниулахгүйгээ мэднэ. Гэхдээ эцсийн дүндээ хэнбугай ч шийдлийг эднээс л асуудаг. Маш нөлөөтэй!
Тэднээс Н.Багабанди У.Хүрэлсүхийг дэмжиж байгаагаа илзэвсэгэрхийлж нийтлэл бичсэн бол Ц.Нямдорж тодорхой ярилцлага өгч М.Энхболд түүний фракцад хариуцлага тооцох ёстой гэж үздэгээ илэрхийллээ.
Одоо жинхэнэ фракц руу нь оръё!
Энэ хоёр бүлэглэлийг “залгамжлагч” үзэл санааны голлох хүч бол МАСЗХ ба одоо “Зүүний хүчний холбоо” юм. Энэ бүгд нийлээд МАН-ын уламжлал ба үзэл санааг тээгч, чухамдаа нам бол “Үзэл санааны нэгдэл” гэсэн сонгодог тодорхойлолтоор нь үзвэл намын гол цөмийг бүрдүүлэгчид нэг талдаа гарсан байна. Тэдний дээрээс…
Cү.Батболдын фракц: Тэмцлийн явцад санхүүжилт ба өдөр тутмын дэмжлэгээр хангаж байна.
С.Баярын фракц: Тэд дэмжихээс аргагүй, учир нь өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлыг С.Баяр, У.Хүрэлсүхэд тохож хариуцлагаас мултрахыг хичээж байгаа учраас гарцаагүй нэгдчихэж байгаа юм л даа.
У.Хүрэлсүхийн ярианы бичлэгийг тарааснаараа М.Энхболд (Ж.Эрдэнэбат) ноцтой алдаа хийж намын удирдлагын хүрээнд явагдаж байсан үйл явцыг ил гаргав, цурманд байсан түймрийг алдав. Шатар нүүж байгаад түүнийгээ өшиглөж нураагаад зодоон болгов…
Үүний улмаас У.Хүрэлсүх Шадар сайдын албаа өгөх өргөдөл гаргасан нь ЗГ-ын нэг тулгуурыг үгүй хийлээ. Чухамдаа У.Хүрэлсүх ЗГ-аас гарвал МАН-ын ЗГ гэсэн хаягаа алдаж М.Энхболд ба түүний ургийн Засгийн газар гэсэн хоч үлдэж байна. Үгүй та минь У.Хүрэлсүхийн улстөрийн жинг М.ЭНхболдынхтой ч харьцуулах аргагүй л санагдах юм.
Одоо Засгийн газрын талд зөвхөн хотын фракц ба мөнгө л байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн богино хугацаанд хуулийн хашилтан дор тарааж амжаагүй их хэмжээний мөнгөний үлдэгдэл М.Энхболдыг хариуцлагаас хаацайлах гол зэвсэг, халхавч бамбай болж байна. Ойролцоогоор 97 орчим тэрбум төгрөгийн нөөц үлдсэн учраас “хүзүүгээ” мушгиулсан Иргэдийн хурлын төлөөлөгч “эмчилгээний зардлаа даалгах” бодолтой болдогт МАН-ын дотоод ялзралын мөн чанар бий.
“Алт ачсан илжиг ямар ч цайзын хаалгыг нээдэг” гэдэг үг чухамдаа МАН-д гайхалтай үйлчилдэг нь энэ намын нэр төрийг шавартай хутгадаг юм л даа…
МАН дахь шинэчлэгч хүчин хэдий хүн хүч, үзэл санаа, ёс суртахууны хувьд нэн давуу талтай ч М.Энхболдын сонгуулийн мөнгөний үлдэгдэлд бутцохиулбал түүхэнд шившиг болж үлдэнэ. Одоо улс орны тогтвортой байдлыг хангах үүрэг эрх баригчийн хувьд МАН-д ноогдож байна. Хэрэв МАН-ын шинэчлэгч хүчнүүд ялагдвал Монголд Шанзав Бадамждоржийн үе эргэн ирж, тэр бохирыг хувьсгалаар угааж цэвэрлэхээс өөр замгүй болох нь дээ! Ер нь МАН-д цэвэрлэгээ хийх цаг болсон, тэр цэвэрлэгээг хийх гэж оролдсон хүнийг өөрийг нь цэвэрлэх гэж байгаа нь “Гэртмогой ороод эзнийг нь хөөв” гэгч л болж байна. Гагцхүү Монголчууд догшин, омголондоо болоод дотор санааны дэгээнд унаад байх шиг. Н.Багабанди ч, Ц.Нямдорж ч цаагуураа МАН дахь “Монголчууд нэгдэгтүн!” гэж хэлээд байгааг анзаарч байна уу?
Дашрамд МАН-д бас нэг зөрчил бий. Хэн нэг нь тэмцээд ялалтын тугаа босгох дөхөхөд араас нь буудаад өөрсдөө барихыг оролддог ашиг завшаан хайгч зүүний оппортунистууд пиг чихээтэй байдаг. Тэд ямар ч ялалтын үнэ цэнэ хийгээд алдар сууг “баатартай нь хамт” булдаг гэмтэй. Үүнийгээ одоо больчих хэрэгтэй л дээ, тэгэхгүй бол бүгд худалдагдана. Ингэж эрхшээж байсан, эрхшээнэ гэж байна. “Бүдүүлгийг бүдүүлгээр дарах” гэгч энэ шүү дээ!
Өнгөрсөн сонгуульд худалдагдаагүй ялсан баяр бахдал ард түмний цээжинд бялхаж буй энэ цаг дор МАН худалдагдаад ялагдвал оршин тогтнох эрхгүй болно!

SHARE