УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдэгдэл хийлээ

 

Сүүлийн үед улстөрчид цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд байр сууриа хүргэдэг болсон. Сар шахмын өмнөөс Цэндийн Нямдорж гэсэн УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн зураг бүхий цахим хуудас ажиллаж, түүний “үг”-ийг дамжуулдаг болсон билээ. Бид ч энэ цахим хуудсыг эх сурвалж болгон зарим мэдээллийг бэлтгэсэн болно. Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрийн жинхэнэ цахим хуудсаар дамжуулан нэгэн мэдэгдлийг хийжээ. Тэрээр “…Сайн байцгаана уу. Та бүхэнд нэгэн мэдэгдэл хийх гэсэн юм. Миний нэрээр хуурамч Page хуудас их нээгдэж ард иргэдийн дунд төөрөгдөл үүсгэж байгаа учир энэ хаягнаас бусад бүх Page хуудас хуурамч болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн байна. Иймд иргэд, олон нийтийг төөрөгдүүлэх энэ мэт нэр хүнд бүхий улстөрчдийн нэр, зургийг ашиглан нээсэн хуурамч цахим хуудасны асуудлыг хууль хяналтын байгуулагынхан анхааралдаа авч “нэг тийш” болгох шаардлага нэгэнт тулгарчээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE