Төлбөрийн тэнцлийн 2017/02 улирлын гүйцэтгэл

1. Урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал

Энэхүү гүйцэтгэлийг 7 дугаар сарын 27-ны өдөр танилцуулсан урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал, урсгал ба хөрөнгийн дансны алдагдал 198.5 сая ам.доллараар өсч 265.2 сая ам.долларын алдагдалтай, санхүүгийн дансны ашиг 176.8 сая ам.доллараар өсч 353.4 сая ам.долларын ашигтай гарсан байна. Урсгал дансны алдагдал нэмэгдэж, санхүүгийн дансны ашиг өсөхөд тайлант улиралд гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд ашигтай ажилласан нь голлон нөлөөлсөн байна. Мөн төлбөрийн тэнцлийн алдагдал 38.4 сая ам.доллараар нэмэгдсэн нь ОУВС-гийн ажлын хэсгээс өгсөн зөвлөмжийн дагуу тус сангаас авсан зээлийн бүртгэлийг Засгийн газраас Монголбанк руу шилжүүлсэнтэй холбоотой байна. Алдаа ба орхигдуулга абсолют утгаар 16.7 сая ам.доллараар нэмэгдэв.

Хүснэгт 1. ТТ-ийн 2017 оны 2-р улирлын гүйцэтгэлийн харьцуулалт, сая ам.доллараар

 

2. Гол үзүүлэлт

  • Урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 265.2 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 44%-иар буюу 210.8 сая ам.доллараар буурсан.
  • Санхүүгийн дансны тэнцэл 353.4 сая ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 40%-иар буюу 236.7 сая ам.доллараар буурсан нь багцын хөрөнгө оруулалтын бууралтаар голлон тайлбарлагдаж байна.
  • 2017 оны 2 дугаар улирлын байдлаар нийт төлбөрийн тэнцэл 74.0 сая ам.долларын алдагдалтай гарчээ.
  • Статистикийн алдаа орхигдуулга -162.2 сая ам.доллар буюу урсгал дансны нийт эргэлтийн 2%-тай тэнцүү байгаа нь 5%-иас бага байх олон улсын практик жишгийг хангаж байна.

 

Хүснэгт 2. ТТ-ийн 2017 оны 2-р улирлын гүйцэтгэл, сая ам.доллараар

 

Дэлгэрэнгүй мэдээлэл

Эх сурвалж: Монголбанк

SHARE