Серена Вильямс хоёр жил дараалан хамгийн баян эмэгтэй тамирчин болжээ

 

АНУ-ны алдарт теннисчин Серена Вильямс “Forbes” сэтгүүлээс уламжлал ёсоор гаргадаг жилийн хамгийн баян эмэгтэй тамирчдын жагсаалтыг дахин тэргүүлжээ. Удахгүй ээж болох гэж буй 35 настай тэрээр жилийн дотор тэмцээний шагнал, сурталчилгаа зэргээс нийтдээ 27 сая ам.доллартай болсон аж.

Жагсаалтын хоёрт 12.6 сая ам.долларын орлого олсон мөн л теннисчин, Германы Ангелика Кербер бичигджээ. Гуравт АНУ-ын алдарт автомашины уралдааны тамирчин Даника Патрик (12.2 сая ам.доллар), дөрөвт АНУ-ын холимог тулааны аварга Ронда Роузи (11 сая ам.доллар) нар орсон байна.

“Forbes”-ийн жагсаалтын тавд Серена Вильямсийн эгч Винус Вильямс 10.5 сая ам.долларын орлоготойгоор бичигджээ.

2. Ангелика Кербер

 

3. Даника Патрик

 

4. Ронда Роузи

 

5: Винус Вильямс

 

Б.Хишигбат

Эх сурвалж: Aguulga.mn

SHARE