“Бид дахин Оюутолгой шиг ордоо нөгөө алдарт Рио Тинто-д алдчихсан байна”

МАН-ын хашруудын нэг Ц.Нямдорж сүүлийн үед болж буй үйл явдлуудад түргэн шуурхай үнэлэлт дүгнэлт өгдөг болоод байгаа. Тэрээр http://www.ikon.mn/n/12wo-д  нийтлэгдсэн “Хоёр дахь Оюутолгой буюу Хармагтайн ордыг тойрсон олон сонирхлын улс төр” нийтлэлтэй холбогдуулан цахим хуудастаа “…Хармагтайн орд гээч Оюутолгойгоос илүү гарна уу гэхээс дутахгүй ордын тухай мэдээллийг улстөрчид машид нууцалж явсаар өнөөг хүрэв.

Нөгөө л МАФИЙН бүлэг дахин хоёр дахь Оюутолгой буюу Хармагтайн ордыг зарсан байгаа нь бараг л тодорхой болоод байна.

Австралийн Хөрөнгийн биржийн мэдээллээр Xanadu mines компанийн 90 хувийн THR буюу Оюутолгойн хувь эзэмшигч Turquoise Hill Resources эзэмшдэг болж таарч байгаа юм. Товчхон хэлэхэд энэ олон компанийн цаана РИО ТИНТО байна гэсэн үг” хэмээн бичжээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE