Мария Шарапова: Нэг туранхай охин гарч ирээд өөрийг нь дийлсэнд Серена Вильямс намайг үзэн ядсан

Түрүүч нь: http://news1.mn/?p=9160

Төдөлгүй Мария ялагдашгүй эгч дүү Вильямс нарын тухай байнга сонсох болжээ. Тэрээр Серена Вильямстай анх 2004 оны гуравдугаар сард Майамигийн нээлттэй тэмцээнд өрсөлдөн хожигдсон юм. Гэвч үүнээс ердөө гурван сарын дараа 17 насандаа Вимблдоны тэмцээн дээр дахин учраа таарахдаа хожиж дэлхийг тэр чигт нь гайхшруулсан билээ.

Ижил хүсэл тэмүүлэл, зан авиртай Серена бид хоёр уг нь найз байж болохоор хүмүүс.Гэвч найз биш ээ. Магадгүй бид хоёр нэг нэгнээ ямар нэг хэмжээгээр өдөөн хурцалдаг юм болов уу. Ер нь өрсөлдөгчтэйгөө харшилдах нь түүнийг ялах асар их эрч хүч өгдөг ч байж мэднэ. Хэн мэдлээ? Хэзээ нэгэн цагт, энэ бүхэн ард үлдсэний дараа бид хоёр найзлах ч юм билүү.

Тэр тоглолтын дараа Серена намайг тэврээд “Сайн байна” маягийн магтаалын үг хэлсэн юм. Тэгээд инээмсэглэсэн. Гэхдээ сэтгэл зүрхнээсээ инээмсэглээгүй нь мэдээж.

Хувцас солих өрөөнд ороод би Серена Вильямсийн уйлахыг сонсч билээ. Бүр эхэр татан уйлахыг нь. Би аль болох хурдан буцаж гарсан ч тэр намайг орж ирснийг мэдсэн биз ээ.

Хүмүүс намайг Серенаг яагаад бараг ялж чаддаггүйн учрыг мэдэхийг хүсэх нь цөөнгүй. Би түүнийг хоёрхон удаа дийлж, 19 удаа хожигдсон учраас арга ч үгүй. Миний хувьд тэр хувцас солих өрөөнд болсон үйл явдлаас л үүдэлтэй гэж санагддаг юм. Вимблдонд бүх таамгийг эвдэн нэг туранхай охин гарч ирээд өөрийг нь дийлсэнд Серена Вильямс намайг үзэн ядсан гэж боддог.

Гэхдээ үүнээс илүүтэй түүний уйлахыг мэдсэнд надад хорссон болов уу. Тэмцээний дараахан тэр нэгэн найздаа “Би тэр муу жижиг б…д дахин хэзээ ч хожигдохгүй” гэж хэлсэн юм билээ. Энэ тухай тэр найз нь надад дамжуулсан л даа.

Мария ялалт байгуулсаар, сурталчилгаанд оролцсоор, ивээн тэтгэгчдээс дэмжлэг авсаар байв. Дахин дахин бэртэж гэмтэх түүнд эрчүүдтэй болзох цаг зав хомс хэдий ч “Лос Анжелес Лейкерс”-ийн Саша Вужачич, теннисчин Григор Димитров нартай үерхсээр байжээ.

Уг нь би гэр орон, үр хүүхэдтэй болохыг хүсдэг ч энэ нь дэндүү холын ирээдүй юм шиг санагддаг байв. Миний амьдрал нэг хотоос нөгөө рүү очих байдлаар л өрнөнө. Тэгээд ч корт дээр юу болохоос үл хамааран гэр бүлд эхнэрийнхээ сүүдэрт байх эр хүн ховор шүү дээ.

2015 оны өвөл тэрээр зодог тайлах талаар бодох болжээ. Гэвч сэргээшийн шинжилгээний хариу бүхнийг өөрчилсөн байна.

Би бүхнийг тайлбарласнаар асуудлыг шийдэж болно гэж үзэж байлаа.Гэвч би эндүүрсэн. Намайг зарим хүн өмгөөлж хамгаалсан л даа. Харин сонингууд луйварчин, худалчаар дуудаж эхэлсэн юм.

Nike” түүнтэй хийсэн гэрээгээ түр хойшлуулж, түүний сэтгэл хоосрох шиг болжээ. Гэвч хоёр шүүх хурлын дараа түүнийг теннисийн тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр хасах хугацааг 15 сар болгон багасгасан шийдвэр гарсан аж.

Энэ тухай сонсоод миний баярласан гэж жигтэйхэн.Тэр шийдвэр бодит байдлыг олигтой харгалзаж үзээгүй байхад шүү дээ. Гэхдээ л мөрөн дээрээс хүнд ачаа унах шигл болсон. Шүүхийн шийдвэрээсээ дүгнэлтийн томъёолол нь бүр ч илүү эерэг байсан юм. Шүүгчид миний нэр хүндийг сэргээсэн дээ. Олон охид миний тэр хүнд үе, нийт амьдралын замналаас минь маш их урам зориг авсан тухайгаа дуулгаж байлаа.

Сонин шүү. Тэр дуулиан мандахаас өмнө би хэрхэн зодог тайлах тухайгаа л боддог байлаа. Харин одоо юуны түрүүнд тэмцээнд тоглох талаараа л бодох болжээ. Аль болох удаан, байдаг чадлаараа, хэн нэгэн намайг зогсоох хүртэл. Үүнээс гадна тэд намайг зогсоохыг оролдохыг хүсч байна.

Эх сурвалж: www.news1.mn Б.Түшиг

SHARE