БНАСАУ-ын пуужингийн объектуудыг довтлох АНУ-ын төлөвлөгөөг дэлгэжээ

 

Б.Хишигбат

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зохих тушаал өгвөл Пентагон буюу тус улсын Батлан хамгаалах яам БНАСАУ-ын пуужингийн объектуудад урьдчилсан цохилт өгөх төлөвлөгөөний тухай “NBC” телевиз нэрийг нь нууцалсан өөрийн эх сурвалжуудаас мэдэж авснаа дэлгэжээ.

АНУ-ын Батлан хамгаалах яамны хоёр өндөр албаны түшмэл болон чөлөөнд гарсан хоёр офицерийн мэдээлснээр, төлөвлөгөөний дагуу АНУ-ын Нисэх хүчний Гуам арал дахь Андерсен баазаас “В-1В Lancer” бөмбөгдөгч хүнд онгоцууд хөөрч БНАСАУ-ын пуужингийн анги нэгтгэл, туршилтын полигон зэрэг хорь орчим объектыг бөмбөгдөх аж.

Өнгөрсөн тавдугаар сараас “В-1В Lancer” онгоцууд 11 хээрийн сургууль хийсэн бөгөөд тэдгээрийг довтолгооны үеэр сөнөөгч болон шатахуун цэнэглэгч, радиоэлектроникийн тусгай онгоцууд дагалдах юм байна.

БНАСАУ-аас гурван мянган км-ийн зайд орших Гуам аралд одоогоор АНУ-ын зургаан “В-1В Lancer” бөмбөгдөгч хүнд онгоц байлдааны бэлэн байдалд байгаа аж.

Эх сурвалж: news1.mn

SHARE