Неймарыг “ПСЖ”-д тоглож эхлэхэд нь “Барселона” саад болж байна

 

Б.Сансар

Испанийн “Барселона” тус багаас Францын “Пари-Сен Жермен”-д шилжсэн Бразилийн алдарт довтлогч Неймарыг шинэ багтаа тоглож эхлэхэд нь саад болж, шаардлагатай бичиг баримтыг шилжүүлэхээс өнөөг хүртэл таттгалзаж байгаа тухай “L’Equipe” сонинд мэдээлжээ.

Үүнээс үүдэн хөлбөмбөгийн түүхэнд урьд өмнө байгаагүй их мөнгө буюу 222 сая еврогоор “ПСЖ”-ийн гишүүн болсон Неймар Францын аварга шалгаруулах тэмцээний эхний тойргийн тоглолтыг өнжихөд хүрсэн байна. Уг нь түүнийг “Барселона”-гаас “ПСЖ”-рүү шилжсэнийг энэ сарын 3-нд албан ёсоор зарласан билээ. Тэрээр Францын багтай таван жилийн гэрээ байгуулсан бөгөөд энэ хугацаанд 150 сая еврогийн цалин авах юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE