60 тэрбумын тухай 90 минутын бичлэгийн бүрэн тэмдэглэл

 

МАН-ын удирдлагуудын төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэх бичлэг анх 2016 оны УИХ-ын сонгуулийнөмнө ил болсон юм. Бичлэгийг зарим улс төрийн нам хуульхяналтын байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан чхуулийн байгууллагууд тодорхой мэдээлэл өгөхгүй байв.Тэгвэл 60 тэрбумын гэх 90 минутын бичлэг Ерөнхийлөгчийнсонгуулийн өмнө дахин олон нийтэд цацагдаж дуулиандэгдэв. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бичлэгийг дэлгэсэниргэн Г.Доржзодовыг АН хамгаалалтад авч УИХ-ын гишүүнасан Ц.Оюунгэрэлийн гэрт сар гаруй байлгасан. МөнГ.Доржзодовын өмгөөлөгч хуульч Г.Баасан 60 тэрбумынасуудлыг прокурорын байгууллагад шалгуулахаа удаа дараамэдэгдэж байв. Сонгуулийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга бичлэгтэйхолбогдуулан АТГ, цагдаа, прокурорын байгууллагынудирдлагуудыг хүлээн авч уулзаж шалгах чиглэл өгснөөрУлсын ерөнхий прокурорын газраас хэрэг нээхийг АТГ-тдаалгаад байгаа юм. Одоогоор АТГ, ЦЕГ, ТЕГ хамтарсанажлын хэсэг томилон шалгаж байна. 60 тэрбумын тухай 90 минутын бичлэгийн тэмдэглэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Ц.Сандуй: А.ГАНБААТАР НАДАД ХАМГИЙН ИХ ХАНЬ БОЛЖ БАЙНА

Нийслэлийн намын хорооны даргын дэргэдэх багийнхаа үйл ажиллагааг танилцуулъя. Цаашдаа бид хотод ямар бодлогын стратегийг барих тухай товчхон танилцуулна.

2012 онд та бүхний итгэлээр Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдсон. Өнөөдөр 2014 он хүртэлх буюу эхний үе шат. Бидний дахин сонгогдох хоёр сонгууль өнгөрөх хоёр дахь эхний үе шат гэж тодорхойлсон. Анх энэ ажлыг авахдаа би 2016, 2017 оны сонгуулиар ялалт байгуулна гэсэн зорилго тавьсан. Намын дарга бага алдах ёстой. Байнга урагшлах ёстой гэсэн стратегийг сонгож, зөв бодлого, зөв менежмент, эв нэгдэл гэсэн агуулгаар ажлаа зохион байгуулж байгаа. Өнөөдрийг хүртэл таны хэлдэг үг байдаг шүү дээ. Ил гарахгүй. Манай багийн надад тавьсан шаардлага бол далд хамгаалалтад байх. Гадна талаасаа тэр нь 2014 он хүртэл байна. 2014-2016 оныг шатраар бол “Ашигтай байрлалыг эзлэх үе” буюу 2016 оны нэгдүгээр сар хүртэлх үечлэл гэж үзэж байгаа. Мэдээж 2016 оны сонгуулийн сурталчилгааны өмнө явагдана. Есдүгээр сарын 15-ыг сонгосон. Энэ үеэр Намын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн болно.  Сонгуулийн албан ёсны бэлтгэлийн ажил эхэлж байна гэдгийг тэрхүү хурал, зөвлөгөөнөөрөө зарлаж бүх хүмүүсийн бэлтгэлийг хангах ажилдаа орно. Сон­гуу­лийн албан бус сурталчилгааг 90 жилийн ойгоороо хийе. Дөрөвдүгээр сарын 27-нд нийслэлийн Монгол Ардын намын 90 жилийн ой болно.  Энэ ойгоор бид  улс орон даяар нэлээн том акц хийнэ. Ер нь бол сонгуулийнхаа сурталчилгааг албан бусаар эхэлчихье. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс сонгуулийн сурталчилгаа эхлэхээр хуулийн хугацаанд хийх ёстой зүйлээ хийгээд, сурталчилгаагаа явуулъя. 2016 онд ялчихвал 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг авна. 90 жилийн ойдоо их ач холбогдол өгсөн. Ойн төлөвлөгөөг танилцуулъя.

Он цаг бүрт гаргасан амжилтуудаа цаг хугацааны дарааллаар байрлуулна. Бодлого стратегийн Тинк Танк стратегийн багийг ажиллуулсан. Өнгөрсөн жил ч ажилласан. Нийт 16 хүн байнгын ажиллаж байгаа. Зарим нь бүтэн цагаар, завсарлагаар, гэрээгээр ажиллаж байгаа. Улс төр судлаач гурав, стратегич гурав, эрх зүйч нэг, бизнесийн удирдлага нэг, эдийн засагч нэг, мэдээллийн технологиор гурав. Яагаад гэхээр бид үүнд их ач холбогдол өгч байгаа “IT” тал буюу “Online” орчинд программист худалдаа хийж байгаа. Сэтгүүлч хоёр, телевизийн найруулагч нэг, хэл шинжээч нэг, орчуулагч нэг, маркетингийн менежер нэг байна. Багийн дундаж нас 28.

Манай А.Ганбаатар надад хамгийн их хань болж байгаа. Миний зөвлөх, тэргүүлэгч А.Ганбаатар маань өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Би үдээс өмнө нам дээр ажиллаад үдээс хойш ер нь голдуу энд суудаг. Хүмүүстэйгээ сууж юмаа ярьдаг. Маргааш нь эсвэл долоо хоног, сар сарынхаа ажлуудыг ярьж нам дээрээ очоод бодлогоо барьж ажилладаг. Замбараагүй яваагүй. Бүх зүйл бодлоготой, алсыг харсан ийм үйл ажиллагаа явагдаж байгаа юм. Одоо А.Ганбаатар дарга танилцуулгаа хийнэ.

ХУВЬ ХҮН, НАМЫН МЭДЭЭЛЛИЙГ ЭСРЭГ НАМД ЗАРАХ ХҮН ОЛОН БАЙНА

А.Ганбаатар: Намын дотоод хүчин зүйлс харилцан хүчний судалгаа. Бид үүнийг хийхгүйгээр ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй. Яагаад гэвэл хаалт хяналт. Та бас зөвөөр ойлгоорой, өнөөдөр бид цөөхүүлээ байгаа учраас зөвхөн хэцүү талаа ярина, хүндрэлүүд юу байна. Сайн юмыг олон хүн ярьдаг учраас өнөөдөр үүнийг яриад хэрэггүй гэж бодож байна. Би ч судлахдаа сайныг нь судлаагүй мууг нь судалсан. Энэ дээр нарийн бүх юмнууд нь байна. Харилцан хүчийг бид бүхэн ямартай ч судална. Намын шат шатны удирдах албан тушаалтнуудын уялдаа холбоо түүний хүндрэлүүд. Үнэнийг хэлэхэд удирдах албан тушаалтнууд идэвх сул байна. Нэгдүгээрт, ажлаа ойлгодоггүй. Улс төрийн нам гэдгээ мэддэг болохоос биш яаж ажиллах арга барилаа мэддэггүй. Нөгөө талаар ажлаа хэлбэр төдий муу гүйцэтгэдэг. Хүнтэй ажиллах туршлага бага, үүнийгээ хүнтэй ярих, инээх, найзлах мэтээр ойлгодог. Намын асуудал гэж арай өөр хэлбэр байдаг. Номон дээрээс ч гэсэн уншиж байсан. Удирдах арга барил гэдэг арай өөр. Дээр нь маш их амбицтай, чадвар муу, хийгээгүй байж хийсэн гэж намын дарга гишүүдэд худлаа хэлж хэлбэртдэг нь дээд цэгтээ хүрчихсэн. Хийсэн гэсэн ажлуудыг нь араас нь судлуулаад үзэхэд олдохгүй. Хуруугаа ч хөдөлгөөгүй байдаг. Тэгсэн хэрнээ цаасан дээр олон. Хийсэн юм шиг ярьдаг, пээдийдэг. Ийм хүмүүс их байна. Үүний хор хохирол юу гэвэл намын өсөн нэмэгдэх, ялалт байгуулах, нам тогтворжиход хортой. Худлаа хүмүүст итгээд байна. Болчихсон байгаа гэж бодоод байдаг. Үнэндээ газар дээр буугаагүй гэдэг нь уналт буюу хөөсрөлт. Ер нь бол ямар ч чадваргүй хүмүүсийн хүрээлэлтэй. Чадвартай хүмүүсээс өөрсдөө айдаг. Хүчтэй чадвартай хүмүүс байхаар энэ миний дээр гарчихна. Надаас илүү явчихна гэдгээсээ айгаад дардаг.Тэр хүмүүсээс зугтдаг. Чадвартай хүмүүсийн хүрээлэл бага. Нам дотор бол баталгаатай байдаг асуудал. Намын нөхцлөөр энэ хүнээ боломжтой гэсэн хэрнээ хүнд хэцүү үед мөнгө санхүү бүр болдоггүй юмаа гэхэд өөрийнхөө оролцоогоор дэмжих дэмжлэг муу. Зайлж зугтана. Энэ асуудалд гомдох ч багадана. Эдгээр хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Удирдах ажилтны ёс зүй муу, улс төрийн ажлыг хэрүүл, тэмцэл гэж ойлгодог. Юм л бол амбицаа гаргаад хэрэлдээд, тэмцэх, муудалцах, нэг нэгнийгээ буруутгах гээд байдаг. Харин хол ч ухаанаар яаж нэгдэж нийлж ажилтад хүрэх ёстой вэ гэдэг талаар ярих нь бага байна. Дунд, доод шатны уялдаа холбоо муу. Ажилтай нь танилцаж үүрэг даалгавар өгөх, биелэлтийг огт шалгадаггүй. Нийслэлийн намын хороо, дүүргүүд, намын олон шатны байгууллага өөрсдөө том аппарат байна. Ийм хүмүүсийг юу сэргээдэг вэ гэхээр удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга, олон байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагааг нь хянадаг. Хянах болон танилцдаг. Долоо хоногт та бүхэн юу хийсэн бэ. төлөвлөгөөгөө гаргаад ир. Төлөвлөгөөний дагуу ажил чинь явж байна уу гэх мэтээр амьтай болгоод ирэхээр эцэстээ хүн юм чинь хариуцлага хүлээгээд эхэлнэ. Намаас гаргасан ерөнхийвчилсөн төлөвлөгөөгөөр ажилладаг. Өөрсдөө ажилдаа төлөвлөгөө хийдэггүй. Ерөнхий төлөвлөгөөг хараад, задлаад үзэхэд бид цаашдаа ингэж ажиллах ёстой гэсэн ерөнхий төлөвлөгөөгүй нь дутагдалтай. Нөгөө талаас намаас өгсөн албан тушаалын үнэ цэнэ үүрэг хариуцлагыг ухамсарладаггүй зөвхөн  карьерт хүрэх боломж мэтээр хардаг. Хамгийн гол нь ичихгүй үүнийгээ хүмүүс дунд ороод ярьдаг. Би ирээдүйд ингэнэ, ирээдүйг тийм болгоно гэж яриад байна. Намыг энэ нь дотоод, гадаад талаас нь муухай харагдуулдаг. Намын нэртэй төрийн бус байгууллагуудыг шинжлэх хэрэгтэй. Төрийн бус байгуул­лагуудтай юм яриад ч хэрэггүй. Намын нэртэй төрийн бус байгууллага гэдэг бол угаасаа намын гол тулах хүч. Нийгэмтэй харьцаж байгаа гол тулах цэг. Төрийн бус байгууллага гэхээр чадвартай, боловсролтой нэр хүндтэй ямар нэгэн бүлэглэл эзэнгүй байна. Амбиц мөнгөнд автаагүй, урвагч зангүй, удирдаж явах ирээдүйтэй залуугаар солих нь  чухал. Одоо 2016 оны сонгуульд ялаад буух юм уу, эсвэл 2020  он хүртэл Засгийн эрхийг барих юм уу? Монголыг хөгжүүлэх юм уу? гэдэг асуудал бол төрийн бус байгууллагатай холбоотой.

Бүтэц зохион байгуулал­тыг шинэчлэх, менежментийг өөрчлөх тухайд одоо ямар ч менежментгүй, бүтэц байхгүй. Зүгээр ярьдаг “Бид нар холоос ном гэж хараад, дотроо ямар ч хуудасгүйтэй адилхан”. Намтай харьцах бодлого тогтолцоог шинэчлэх шинэ түвшинд гаргах хэрэгтэй. Намаас удирдах албан тушаалд дэвшүүлэх бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Тэд төрийн бус байгууллагын ерөнхийлөгч болохын төлөө байдаг. Намаас нэг албан тушаал квотоор гарахын  хэрэгцээ байгаа болохоос биш, үнэхээр юм хийж өрсөлдөж байгаа хүн алга. Үүнийг өөрчилж чадах юм бол тэдгээр хүмүүс ажиллахын төлөө тэмцдэг болно. Гишүүд дэмжигчид рүү чиглэсэн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх ямар ч төлөвлөгөө байхгүй. Намын гишүүд дотор л ажил нь явдаг болсон. Өөрсдийгөө арван мянган хүнтэй гэдэг боловч яг үнэнийг хэлэхэд тэр нь зуу хүрэхгүй. Санхүүгийн схемийг боловсруулах хэрэгтэй. Жишээлбэл, төрийн бус байгууллагынхан нэг ажил зохион байгуулах, хурал цуглаан хийхийг дарга нь санаачилдаг. Түүнийгээ ашиглаж бусдыгаа дарамталдаг. “Би мөнгийг нь гаргадаг, та нар юу юм”.  Энэ бол хамтын ажиллагааны бүтэц биш. Санхүүг хамтраад гаргавал уг ажил сайн болно. Схемийг  нь хийж өгөх ёстой. Схем гаргахгүйгээр ажил явахгүй.

Намын бүх шатны ажилтан албаны бүтцийн өөрчлөлт хүнд байна. Нарийн задаргаагаар нь унших юм бол айдас чинь хүрнэ. Намын бүтэц зохион байгуулалтыг хийх хэрэгтэй. Яагаад гэвэл итгэл даах намд тууштай хүмүүсийг ажлын албанд ажиллуулмаар байна. Ний нуугүй хэлэхэд хувь хүний мэдээлэл, намын мэдээллийг эсрэг намд зарах олон хүн байна. Тэр бол зуун хувь. Мөнгө өгөх юм бол хэн ч бүгдийг нь зарна. Бид ийм тогтворгүй бодлогоо хадгалуулж байна. Хүний нөөцийн мэдлэг чадвар итгэл даах чадварын түвшинг тогтоогоод, ажилд нь тавих хэрэгтэй. Төв намын байрны түрээсэлж буй байгууллагуудыг сайн судлах хэрэгтэй. Э.Бат-Үүлийн пиарийг хийдэг хүмүүс манай гурван давхрыг түрээслэж байна. Бид дотроо дайснаа оруулчихсан. Тэр өрөө хамгийн их хоолтой, хамгийн их архитай газар. Манай намын бүх залуучууд тэр өрөөгөөр орж архи ууж, шатар тоглож, пан гөрж байна. Эд юу ярьж байна? Хэдий нууц ч бүх зүйлээ ярьдаг. Тэнд юу бичиж байна. Э.Бат-Үүлийн хар пиарыг манайхаас аваад хийчихэж байна. Үүнийг сайн бодох хэрэгтэй. Хүний нөөцийн бодлогыг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Намын ажлын албанд ажиллаж байгаа энэ улсууд дээр анхаарал тавих, ар гэр, өр, сонирхлыг нь судлах хэрэгтэй. Сайн хүмүүс аваад боломжийн хангамжтай ажиллуулбал намын мэдээлэл алдагдахгүй. Өнөөдөр манайхан ярьж байна. Өглөө нь ярьсан юм орой Ардчилсан нам дээр оччихсон байдаг гэж. Манай дээр ч гэсэн тэргүүлэгч дээр ярьсан зүйл өдөр нь Ардчилсан нам дээр оччихдог. Тэнд бас манай хүн байдаг. Та нар ийм зүйл ярьсан юм уу гэхээр, ямар хурдан очиж байна. Харин тийм, наад “шимэгч” нараа зайлуулаач танайх гэж хэлдэг. Иймэрхүү судалгаа хамгаалалттай холбоотой. Бидний хийж байгаа хамгаалалт маш чухал. Одоо сонгууль ойртож байгаа энэ үед бүр чухал байх ёстой.

“Ц.САНДУЙ МААНЬ БИ ДАРГА РУУ ЯРИМААР БАЙНА, МЕССЕЖ БИЧЬЕ ГЭЭД БОЛООГҮЙ”

Нийслэлийн Монгол ардын намын хорооны 2014-2016 оны хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө. 2014 оны дөрөвдүгээр сарын 21-нээс, наймдугаар сарын 15 хүртэл нийслэлийн үйл ажиллагааг зогсооно. Битгий ажилла. Ерөнхий нам дээр явагдаж байгаа ажил биш далдуур ажил. Далдуур хийгдэх ажиллагаагаа зогсоогоод ерөнхий хийгдэх зүйлээ явуулсан. Энэ дээрээс бид юу харсан бэ гэхээр Нийслэлийн намын хорооноос биднийг муулсан хүн хэр их байна. Ямар реакц гарсан бэ. Тэр байтугай таниас ямар реакц гарах вэ хүртэл бүх судалгааг, шат шатанд хийж үзсэн. Баярлууштай нь та биднийг үргэлж хамгаалсан, дэмжсэн. Ц.Сандуй бид хоёр маш их юм ярьж байсан. Биднийг харж байгаа юм байна. Бидэнд их найдвар байна. Бид сайн ажиллах ёстой. Гэхдээ Ц. Сандуй хоёрдугаар сараас тэвчээгүй. Би дарга руу яримаар байна. Мессеж бичмээр байна гээд болдоггүй. Би үгүй ээ, чи тэсээд л байж бай. Ямар ч байсан энийг л харах ёстой, бүх шатанд нь судалгааны үр дүн дээр бид хэнтэй хамтарч ажиллах, юуг өөрчлөх, яаж цаашаа ажиллах ёстой вэ гэдэг дүр зураг гарч ирнэ. Тэгээд ийм судалгаа гаргаж ирсэн. Монгол Ардын намын удирдах алба, лидерүүдийн гүйцэтгэх судалгаа. Монгол Ардын намын гүйцэтгэх ажиллагааны давуу болон сул тал гэдэг дээр давхар судалгаа хийсэн. Манайх яг үнэндээ эмзэг. Дүүргийн намын хороо гэхэд хоёр гуравхан хүний хооронд юм ярьдаг, бусад нь зальддаг. Бусад нь түүнийг мэддэг. Энэ бол товчлол нь, надад найм есөн хуудас юм байна.

2014 оны наймдугаар  сараас 2015 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл. Нийслэлийн дүүргүүдийн намын хорооны шинэчилсэн  бүтэц. Ер нь бол бүгдийг нь өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр бид юунаас эхлэх хэрэгтэй вэ гэхээр нийслэл, дүүрэг бүхний боловсон хүчнээс тестийн шалгалт авна. Тэр хүн ямар мэдлэгтэй юм, түвшин, чадвар нь ямар, тэр дотроо бүлэглэлийг тогтоохоор оролцох. Тэгвэл бараг илрээд гараад ирнэ. Нөгөө талаар тууштай эвсэл тууштай бус нь илэрнэ. Доод түвшинд байгаа хүмүүсийг дээшээ ахиулах сургалт явуулъя. Дунд түвшинд байгааг нь дээшлүүлье. Гүйцэтгэлийн менежмен­тэд тулгуурласан чад­вар­тай боловсон хүчин, оновчтой бүтэц зохион байгуулалтыг хийсэн. Эхлээд хүмүүсээ, сонгол­тоо хийж, сургалтаа явуулж цэгцэлчихээд хуваа­рилалтад орно. Энэ түвшинд энэ хүмүүс байна гээд. “Цэрэгт снайпер хамгийн түрүүнд хамгийн том даргыг нь бууддаг”. Бүгд зохион байгуулалттай. Түүн шиг бид зохион байгуулалттай явъя гэж бодоод байна. Гол нь мэргэшсэн зургаан хүнтэй пиарын ухуулагч багийг дүүрэг бүхэнд одооноос хийх. Энэ хүмүүс сонгууль болоход зургаа сална. Хоёр хоёроороо үүрийн дарга нар болно. Үүрийн дарга нар яг юмаа тараагаад байна уу, яаж явах ёстой юм зарчмынхаа да­гуу нийслэлийн намын хорооны пиарын бодлого­тойгоо нэгдэж явна. Ин­гэх­гүй бол эзэнгүй болно. Найз нөхдөө гуйгаад аваачаад тавьдаг нөгөөдүүл нь хоол идээд, инээгээд. Яг нарийндаа сонгууль, сонгуулийн пиар мэдэхгүй. Юм тараа­гаад дайраад байдаг. Ямар бодлогоор явахаа мэддэггүй. Нөгөө талаа хэзээ муулах, хэрхэн юмаа тараагаад явахаа мэдэхгүй. Энэ ажлуудыг хийснээс зорилтот үр дүн бол нийслэл, дүүргийн намын хорооны мэдлэг менежмент сайтай улс төрийн мэргэшсэн чадварлаг багийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Орчин цагийн улс төрийн менежментийн онолд тулгуурлагдсан бүтэц зохион байгуулалт бүхий намын хороог бий болгох хэрэгтэй.

М.Энхболд:  Удирдах зөвлөл хаана, хэн, ямар оролцоотой байх юм?

А.Ганбаатар: Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хувьд арай оролцоо байхгүй байна. Яагаад гэхээр энэ нийслэлийн намын хороонд зохион байгуулж нийслэл болон хот бүгд оролцоно. Энэ бол ажиллах схем. Үүн дээр бүгдийн оролцоо, цагийн хуваарь, ямар үед холбогдож ажиллах ёстой гэдгийг харж болно. Жишээлбэл, Монгол Ардын нам удирдах зөвлөл яаж ажиллах юм. Ямар үйлдэл хийх ёстой, оролцоог нь хүртэл задлаад өгсөн. Төдөн сарын тэднээс Монгол Ардын нам ийм юм хийх ёстой, яг түүнийгээ хийх ёстой. Бид тэрийгээ шахаж шаардаад та үүнийг л хийх ёстой гэнэ.

СОНГУУЛИЙН ҮЕЭР БИД АСАР ИХ МӨНГӨ БИЙ БОЛГОХ, ХҮМҮҮСИЙН АМБИЦЫГ АШИГЛАХ ОЛОН ЮМ ХИЙДЭГ

М.Энхболд: Нэгдсэн удирдлага зохион байгуулалтанд орно.

А.Ганбаатар: Тийм. 2014 оны наймдугаар сараас 2016 оны долдугаар сар хүртэл.Нийслэлийн намын хорооны 2016 он хүртэлх үйл ажиллагааны санхүүжилтийг бүрдүүлэх хороог байгуулж, санхүү­жил­тийн нэг, хоёр, гурав­ду­гаар схемийг гаргана. Энэ нь нэг схемээр гарч болохгүй яагаад гэхээр он тоолол өөрөө хол. Сонгуулийн үеэр бид шал өөр схем ажиллуулна. Сонгуулийн үед бид ямар схем ажиллуулдаг вэ гэхээр мөнгө тараах, асар их мөнгө бий болгох, сонгуультай үеэр хүмүүсийн амбицыг ашиглах гээд олон юм хийдэг. Одоо бол намын үйл ажиллагааг 2016 он хүртэл авч явахдаа үндсэн татваруудыг алдахгүйгээр хураамаар байна. Манай том нам байтугай нийс­лэл ч хурааж чадахгүй байна. Тэгэхээр үүнийг хураадаг болох нь чухал. Санхүүгийн схем, механизмаа зөв хийгээд өгөх юм бол зайлшгүй өгнө. Өгч чадахгүй бол бид заавал хариуцлагын тогтолцоог оруулж өгөх хэрэгтэй. Тэрийг нийслэл дээр бол тэргүүлэгчдээр хэлэлцүүлээд энийгээ ингэхгүй бол бид ингэнэ гээд явна. Дээр нь таны хэлж байсан үг байдаг. Хийсэн нь шүү. Одоо бол хариуцлагыг бид тооцно шүү гэдэг зарчмыг бид явуулна л гэж үзээд байна. Энэ бүгд албан ёсны хандивуудыг цуглуулж үйл ажиллагааг дэмжих. Нийслэл дүүргийн намын хороодын тогтвортой үйл ажиллагааг хангах санхүүгийн чадавхийг хангаж тогтвортой болгох. Намын шат шатны бүх гишүүдийн үйл ажиллагааг хөрөнгө санхүүгээр дэмжих үйл ажиллагааг идэвхжүүлэх,  төлөвшүүлэх юм. Сүүлдээ энэ нь ном болж гарна. Жишээ нь энэ ажил намын гишүүний  татварын шат шатны  сонгуулийн хураамж урамшуулал, намын суудлын мөнгө бүрдүүлэх. Сонгуулийн  хорооныхоо схемтэй задраад ирнэ. Яаж хэдэн сараас хэдэн сарын хооронд яаж хураах ёстой вэ, бүгд шахаад явна. Тэгээд санхүүгийнхээ хороог бий болгочихоод схемээ бий болгоод намын ажилтай үүнийгээ уяна. Санхүүжилтийн хороо ажиллахгүй л бол ажил зогсоно. Зогсох юм бол тэр хүнтэй хариуцлага тооцно. Энэ бол үйл ажиллагааны схем нь хэд хэдэн хувь оролцсон талаар бүгд байж байгаа.

2014 оны есдүгээр сараас 2016 оны долдугаар сар хүртэл сөрөг хүчнүүдийн эсрэг акцууд байнгын байна. Бид хуваариа л өөрчлөх ёстой. Нийслэлийн Засаг даргын эрх зүйн зөрчилтэй тушаал шийдвэрүүдийг бутаргах эсрэг акц. Нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт түүний үрэлгэн хөрөнгө оруулалтын акц бүгд гарна. Нийслэл дээр Ц.Сандуй даргын хэмжээнд нийслэлийн хөгжлийн зөвлөл гэж гаргаж ирж байгаа. Хөгжлийн зөвлөл дээр бид ч, нийслэл ч урьд нь энэ чиглэл дээр ажиллаж байсан. Ирээдүйд ажиллах ийм хүмүүсээ цуглуулаад та судалгаагаа хийгээд гаргаад ир. Бид нар тэрийг пиар болгож явуулна. Дүүрэг гээд хаана байж болох бүгдийг нь босгоно. Юм хийнэ. Тийм учраас та үүнийг л судал өөр юм хэрэггүй. Эрүүл мэндийн чиглэлээр явсан бол эрүүл мэндийн алдаа дутагдалтай юмыг яах байсан гэдгийг та судлаад, материалаа өг. Бид нар үүнийг явуул­на. Бүгдийг нь тийм хэм­жээнд явуулъя гэж байна. Үүнээс зорилтот үр дүн бол нийслэлийн засаг захиргааны байгууллагаас явуулж байгаа шударга бус нийгмийн хуваарилалт, Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн зөрч­лийг нийт иргэдэд хүр­гэж  нэгдсэн ойлголт­той болгох. Хүмүүс нээрээ эд нар чинь буруу юм хийгээд байгаа юм байна гэдэг ойлголтыг л нийгэмд таниулах хэрэг­тэй. Шууд ургац авч чадахгүй. Одоо бол бидэнд хугацаа бай­на. Гэхдээ тайв­ширч болох­гүй. Хэрэв тайв­ширвал ирээдүйд хожиг­доно. Нийгэмд тулгамд­сан акцуудыг хэрэгжүүлс­нээс эрх баригч хүчний алдаатай бодлогыг засах, зөв санал санаачлалыг дэвшүүлэх, Монгол Ардын нам чадварлаг боловсон хүчинтэй, зөв бодлоготой, нийгэмд тулгамдсан өнөөгийн асуудлыг шийдвэрлэх чадвартай тулхтай нам гэдгийг харуулна.

2016 он хүртэл бид нар үүнийг л хийнэ.

Э.Бат-үүлтэй холбоотой бүх захирамжуудыг бид авсан. Үүнд бид судалгаа хийгээд явж байна. Нийслэлийн засаг даргын 2016 оны А захирамжийн дотоод томьёолол гаргасан. Одоо бид мониторингоо хийгээд. Энэ нөхрийг юу юугаар нь цохих вэ, нөгөө хүүхэд мүүхэд гээд байгаа шүү дээ. Бүх асуудлуудыг гаргасан.

М.Энхболд: Нууцын зэрэглэлтэй олон захирамжууд гаргасан юм уу?

Онлайн дээр тавихгүй байгаа шүү дээ.

А.Ганбаатар: Тавихгүй байгаа. Бүх юмаа цуглуулж байгаад мониторинг хийгээд. 2016 он хүртэл дарвайтал нь нүднэ. Ц.Сандуйгийн хэлдэг үг байдаг. “Энийг зөв хийх юм бол Э.Бат-үүлийг нэрээ таттал нь үзнэ шүү гэж”.

ТЕЛЕВИЗЭЭР ГАРАХ ТУСАМ  ИРГЭД “ӨӨ ЭНЭ НАМ АРД ТҮМЭН РҮҮГЭЭ БОЛЧИХСОН” ГЭЖ ОЙЛГОНО

Тэгэхээр нь би инээгээд тэгэх үү, тэр нөхөр гэхээр ‘’үгүй ээ, үзнэ’’ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үзнэ гэхээр. Та одоо оролцоод хэрэггүй дээ гэж хэлнэ. Та оролцоод бүр балрах юм биш үү гэтэл нь хийе гэж байгаа.

Мето группийн үйл ажиллагааг бэхжүүлэх нийгэмд хэрэглээ болгох. Бидний сонгуулийн гол дэмжлэг энд байгаа. Манайх телевиз багатай гэхдээ сонгуульд орохдоо манай намд харъяалалтай, манай намын гишүүд дээр байгаа телевизүүдийг сүлжээ болгож ашиглана. Тэгэхгүйгээр нэг нэгээрээ явна гэдэг худал. Нийслэлийн хэвлэл мэдээллийн алба, том намын хэвлэл мэдээллийн албатай нийлж байгаад сүлжээ болгож ашиглана. Бид дандаа зохиолтой явна. Олон нийтийн сүлжээнд тулгуурласан нэгдсэн системийн үүсгэх, нийслэлийн  хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх кабелийн телевизтэй холбох зэрэг “Миний Улаанбаатар” телевизийг олон нийтийн телевизтэй энэ зэрэгцэхүйц телевиз болгоно. Энэ бүхнээ хийнэ. Одоо  хоёр том студи баригдах гэж байна. Доор дууны студи нь баригдана. Энэ бидний гол зэвсэг. Гэхдээ нэг телевиз хүчтэй байж чадахгүй, бүгдээрээ сүлжээ болж ажиллах ёстой. Ер нь бол мэдээлэл нэг телевизээр хүрдэггүй. Гурваас таван телевизээр нийгэмд хүрдэг.

Олон нийтийг хамарсан нэгдсэн арга хэмжээг зохионо. Дүүрэг болгоны Засаг дарга нар ирэхээрээ юу гэдэг вэ гэхээр. “Би одоо хорин сая төгрөгөөр цагаан сар хийчихлээ шдээ’’ гэдэг. Тэд яадаг вэ гэхээр арав хорин хүн цуглуулчихаад тэрийгээ ажил болгоод яриад байдаг. Тэр нь дүүрэгтээ ч мэдэгдэхгүй байна. Бүх баяр ёслолыг бид улсын хэмжээнд акц болгоод хийх хэрэгтэй. Нийслэлд зохион байгуулаад, дүүргүүдэд зохион байгуулаад байгаа хорь хорин сая төгрөгийг нь зарцуулсан гээд тайлангаа өгдөг. Тэр хорь, хорин саяыг нь хураагаад, дээр нь нийслэлийн намын хороо мөнгө нэмээд улсын хэмжээнд Бөхийн өргөөнд эхчүүдийн баярыг хийчихье. Эсвэл стадион дотор том хэмжээнд хийвэл бүх телевиз очно. Ганцхан тэр нам гэхгүй бүгд, очихдоо гурав дөрвөн мянган хүн. Энэ нь өөрөө улсад сайн мессеж өгдөг. Тэгэхээр энд тэнд чүдэнз зурсан юм шиг жижиг ажил хийхгүйгээр том том гал ассан ажил хийх хэрэгтэй. 26-нд нэг үйл ажиллагаа болсон. Циркэд болсон. Та бол бүр дуустал нь суусан. Тэгэхэд тэр үйл ажиллагааны дараа Э.Бат-Үүл, Ардчилсан намынхан бүгд хөдөлсөн. Тэр өдрөөс хойш долоо хоногийн дараагаас бүх ажлаа эхэлсэн. Нөгөө талдаа тийм цохилт өгч байна гэдэг бол сайн мэдээлэл. Энэ бол үйл ажиллагаа сайн болсон байна гэсэн үг. Дандаа тийм хэмжээний үйл ажиллагаа хийх хэрэгтэй. Жижиг сажиг зүйл хийгээд хэрэггүй. Ард түмэнтэйгээ бид яагаад золгож болохгүй гэж. Өнөөдөр бид ордонд золгодог. Том намын дарга, нийслэлийн намын дарга нар тийм нэгдсэн золголт хийж яагаад болохгүй гэж. Энэ чинь өөрөө нийгэмд маш сайн ойлголтыг өгдөг. Жижиг юм хийснээс том зүйл хийгээд телевизээр гарах тусам  иргэд “Өө энэ нам ард түмэн рүүгээ болчихсон” гэж ойлгоно. Бүх арга хэмжээг нэгдсэн аргаар хийх хэрэгтэй. Нөгөө талаас залуучуудтайгаа “IT” чиглэлээр интернет орчингоор дамжуулж нэлээн холбогдоно. Биднийг тоодоггүй “Энэ тэнэг Баяр” гэдэг зүйлүүдийг хийж эхлэх. Төрийн бус байгууллага, нам цөөнх, Монголын оюутны холбоогоор дамжуулаад залуусын тэмдэглэлт баяруудыг хийж эхэлмээр байна. Жишээ нь төгсөлтийн баяр, есөн сарын нэгэн, маскарад шоу, валентны баяр, дугуй болон явган аялал зэргийг зохиогоод л байх хэрэгтэй. Нийслэлийн намын байгууллагын үүссэний 90 жилийн ойн баяр болох гэж байна. Энэ бол сонгуулийн ажлын эхлэл үүнээс хойш дандаа сонгуулийн ажил. Дөрөвдүгээр сараас дайраад л байна. Монгол Ардын намын нэр хүндийг олон нийтэд өргөх, итгэлийг нь авах, дэмжигч сонгогчдын хүрээг тэлэх, залуучуудын дэмжлэгийг авах үйл ажиллагаа руу чиглэгдэнэ. Нийслэлийн намын байгууллагын газрын асуудлыг шав тавьж шийдэх гэж байгаа. Үүнийг Э.Бат-Үүл дээр Нийслэлийн намын хорооны дарга албан бичгээ өгчихсөн. Ер нь шийдэгдэх байх. Нийслэлийн намын хорооны 90 жилийн ойгоор шаваа тавиад ёстой олон нийтийнхээ дэмжлэг зэргийг цуглуу­лаад байртай болно.

М.Энхболд: Ц.САНДУЙГИЙН ҮЕД НАМЫН БАЙРТАЙ БОЛОХ НЬ БАЙНА. ЕР НЬ БОЛ ЛЕНИНИЙ МУЗЕЙГЭЭС НҮҮДЭГ НЬ БУРУУ БОЛСОН. ТЭР ҮЕД Ч БИ ХЭЛЖ БАЙСАН

А.Ганбаатар: Тийм, тэр их буруу хэрэг байсан. Мэдээллийн санд хуримтлагдсан судалгаа шинжилгээнд нэгдсэн тогтоцтой гүйцэтгэл. Монгол Ардын нам, Нийслэлийн нам хорооны хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг тогтмол шинжилнэ. Энэ мониторингийг бид хийхгүйгээр яг үнэндээ юу хийгээд байгааг мэдэхгүй. “Толинд харахгүйгээр, нүүрээ хардаггүй гэдэг шиг”. Мониторингийн багийг энд байгуулсан. Бүх үйл ажиллагаан дээрээ мониторинг хийх ёстой. Улирал, хоёр сар зарим тохиолдолд сараар ч хийж болно. Нийслэлийн эрх баригчдын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа бодлогын ажиллагаанд дүн шинжилгээ хийж тайлан гаргана. Нам руу ч бүх тайлангаа өгнө. Энд ямар алдаа ирээдүйд гарах нь вэ гэдгийг бүгдийг мэргэжлийн хүмүүс гаргана.

2015 онд хийгдэх мэдээллийн нэгдсэн дата бааз бүхий хяналт дүн шинжилгээний төвийг байгуулж сонгуулийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангах гэж байгаа. Сонгуулийн үеэр бид маш идэвхтэй ажиллах хэрэгтэй. Сонгууль өгөх үед асар сайн мэдээлэлтэй хурдан хугацаанд хөрвөдөг, аргаа өөрчилдөг, реакциа  өөрчилдөг байх. Үүнд мэдээлэл маш чухал. Судалгаа шинжилгээний  олон жилийн сан бүрдүүлэх ухаалаг технологижсон судалгааны иж бүрэн нэгдсэн боловсон хүчинтэй Нийслэлийн намын хорооны дэргэдэх хөндлөнгийн институт үүсгэх. Сонгуулийн сурталчилгааны үед цаг алдалгүй үнэн зөв мэдээллээр шат шатны байгуулагуудыг хангах. Ингэж явахгүй бол хуучных шиг эднийх тийм юм хэвлэчихсэн байна лээ. Өнөө шөнө дагаад хийе гэдэг үе өнгөрсөн. Бид технологжих хэрэгтэй. 2014 ондоо бол намын дотоод бүтэц зохион байгуулалтынхаа тал дээр 50 хувь ажиллана. Яагаад гэхээр сонгуулийн үеийн бэлтгэл ажил намын бүтэц зохион байгуулалт байхгүй юу. “Ертөнцөд хамгийн сайн бүтэц гэж байдаг нь хүний бүтэц юм. Хүний хумсан дээр гишгэхэд толгойг мэдэрдэг” мэдрэмжтэй ажилладаг бүтцийг хамгийн сайн бүтэц гэнэ. Үүнд таны тусламж хамгийн их хэрэгтэй. Дүүргийн, багийн, хурлын дарга нар, иргэдийн хурлын бүлгийнхэн эдгээр олон хүмүүсийг нэгтгэх эдгээрт үүрэг даалгавар өгөх, нийслэлийн намын хороог дэмжээд яваач гэсэн ийм бодлого дээр дэмжлэг хэрэгтэй. Хэрвээ үүнийг л хийж чадвал нийслэлийг бид яаж ийгээд л үүрээд гарна.

Сөрөг хүчний акц байнгын явна. Гучин хувьтай яваад л байна. Дандаа зорилттой, зүгээр нэг зүйл шидээд байхгүй. Дандаа хүн рүү чиглэсэн бодлоготой акцууд явна. Олон нийтийн арга хэмжээ хорин хувь явна. Олон нийтийн арга хэмжээг яагаад бага тавьсан бэ гэхээр их зохиох тусам хүмүүст үнэ цэнээ алдана. Гол, зөв үед нь хэрэгцээтэй баяр ёслолын арга хэмжээг тэмдэглэсэн нь зөв. Тэгж байгаад хүмүүсийн сэтгэлд хүлээлт үүсдэгдээ, дараа жил эднийх юу хийх бол гэсэн хэмжээнд.

2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа ерөнхий төлөвлөгөө гэж байна. Нийслэлийн бүх шатны сонгуулийн оролцооны бэлтгэлийг хангах. 2015 оны нэгдүгээр сараас эхлээд бүх бололцоогоор хангаж эхэлнэ.

НЭР ДЭВШИГЧИД ЯМАР НЭГЭН МӨНГӨ ӨГӨӨД Ч ЮМ УУ ЭРХ АВАХ ГЭЭД ИРДЭГ. БИД НАР ТЭГЖ ӨГНӨ.

Нийслэлийн бүх шатны сонгуульд өрсөлдөх шалгууруудыг судалгааны үндсэн дээр тодорхойлж нэр дэвшигчдийг урьдчилсан байдлаар тодруулах сунгаа хийнэ. Үүнийг технологижуулах. Нэр дэвших хүсэлтэй хүмүүс өөрсдөө хүсэлтээ өгөөд ороод ирнэ. Түүн дээр нь анхан шатны гэр бүлтэй юм уу, нийгэмд буруу ташаа мэдээлэл өгчихөөргүй хүмүүсээ сонгоод явна. Хоёрдугаар шат урьдчилсан байдлаар нэр дэвшигчдээ сон­гоод, тогтоосон нэр дэвшигчдийг нийслэлийн намын бодлогын нэгд­сэн хөтөлбөр, сургалтад хамруулж  тухайн дүүрэг хороо үүрүүдэд ажиллуулна. Эдгээр хүмүүсийг шууд сонгохгүй. Ажиллуулаад үзнэ. Ажиллуулахаар та ийм сэдвээр ингэж ажиллаа гэнэ. Хүнийг ажиллуулаад сонгуульд нэр дэвших эрхийг өгөх гэж байгаа гэсэн ганцхан утгаар ажиллуулаад байгаа хэрэг биш, цаагуураа намынхаа нэр хүндийг, амбицыг ашиглаж өсгөнө. Тэгэхгүй бол эд нар ажиллахгүй байна. Хамгийн сүүлд нэр дэвшигчиддээ нийслэлийн намын байгууллагаас хамтарч ажиллах сонгуулийн мэргэшсэн шадар туслах тусгай бүлэглэл бүрдүүлнэ. Нэр дэвших хүн өмнө нь өөрсдийн хамаатан садангаа ах дүү нарыг аваачаад тавьдаг. Мэргэжлийн хүн байхгүй нийслэл, намын бодлогоос зөрөөд байдаг. Нэг хүнийг анхнаас нь ажилла гээд тавина. Тэр хүн нийслэлийн намын хорооны үндсэн бодлогыг хамгаалж байх хэрэгтэй. Урьдчилсан байдлаар тодорсон нэр дэвшигчийг эцсийн байдлаар нийт иргэдээс дахин судалгааг нам болон хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ. Ялах магадлал өндөртэй нэр дэвшигчийг намын дарга болгоно, ямар ч “но” байхгүйгээр тань дээр очно. Энэ хүн  ийм байна гэдгийг бид бүх судалгаагаа хийгээд таны ширээн дээр аваачаад тавина. Хэрвээ бид энэ сонгуульд нэр дэвшээд тухайн дүүрэг хороондоо гарах магадлалтай, нэр хүнд сайтай ажиллаж чадахаар боломжийг хангаж чадахаар болом­жийн хүн намаа аварна. Нийслэлийн зорил­тот хөтөлбөрийг нэр дэвшигчдэд ойлгуулж, сонгуулийн үед нэг хүчтэй баг болон ажиллах суурийг тавьж өгнө. Гэхдээ энэ нэр дэвшигчид ямар нэгэн мөнгө өгөөд ч юм уу эрх авах гээд ирдэг шдээ. Бид тэгж өгнө. Гэхдээ бодлогоо дагуулж ажиллуулах хэрэгтэй. Таныг хүлээж авна гэхдээ зөвхөн нэр дэвшихийн төлөө ажиллана. Гэхдээ бид намынхаа бодлогын дагуу ажиллана. Наадуул чинь мэдэх ч үгүй, далд хийнэ. Зарим бодлогыг бид хэлэхгүй. 2015-2016 он бол ерөөсөө л дандаа акц явна. Сөрөг хүчийг давсан акц. 2014 онд бид дандаа хар акц явсан. Одоо 2015 оноос давсан акц буюу Ц.Сандуй гарч эхэлнэ. Яаж гарах вэ гэхээр Ц.Сандуйг Э.Бат-Үүлтэй үзүүлээд хэрэггүй ямар ч ашиггүй. Харин Э.Бат-Үүлийн алдаатай бодлоготой нь үзвэл залуу хүний хувьд ашигтай. Хүнтэй  нь үзвэл хэрүүлч. Хар залуугаараа хэл амтай гэхийн оронд. Өнөөдөр эхний ажиллагаануудаа хийчихсэн. Нөгөө рейлбус дээр Э.Бат-Үүл юу гэж алдсан бэ гэхээр амбиц нь дэндүү ихдээд, асар муу зөвлөхүүд зөвлөөд алдсан. Үүнийг сайжруулж болно. Эд нар “араг ясаа босгоод”алдаад байна. Ц.Сандуй энэ үед гарч ирээд рейлбусыг ашигтай болгож болно. Гэхдээ энэ бүхнийг би нуухгүй нийслэлийн хөгжил хүн бүхэнд хэрэгтэй учраас. Би энэ тайлангаа Э.Бат-Үүлд өгнө үүгээр явуулбал рейлбус ажилтай болно. Үнэ нэмээд хэрэггүй, таван зуу болгоод хэрэггүй мянга болгочих. Тэгээд Налайхаас, Эмээлт хүртэл явуулдаг болгочих. Зогсоолыг нь бид Хархорин зах, Нарантуул гээд хамгийн их хүн төвлөрсөн газраар хийвэл тэнд хүн очно. Налайхаас хүн гарч ирээд мянган төгрөгөөр Нарантуул дээр буухыг хүсч байгаа. Тэд үүн дээр алдаад байна. Алдааг нь бид хараад судлаад байгаа. Одоо бид бүх зүйл дээр нь алдаа хайна. Ц.Сандуй тэрийг бүх газраар яриад, бодлогоор өрсөлдөх хэрэгтэй. Тэгээд телевиз дагуулж очоод Э.Бат-Үүл ахаа та Монголын хөрөнгийг  ингэж үргүй зарцуулж болохгүй. Энийг ямар нэгэн хэмжээгээр худал­даад авчихсан юм чинь одоо бүгдээрээ үүнийг ашигтай болгоё. Энэ мэтээр 2016 он гэхэд Нийс­лэлийн намын хорооны Ц.Сандуй гэдэг чинь их өөр бодлоготой хүн байна. Хэрүүл хий­дэг­гүй. Өнөөдөр монгол­чууд хэрүүлээс залхсан. Хүн муу хэлсэн хүнийг аягүй муу хүн гэж ойлгодог болсон. Бид одоо сөрж икс хэлбэрээр үзэх хэрэгтэй.

Мэдээллийн нэгдсэн бааз буюу хяналт дүн шинжилгээний төвийн үйл ажиллагааг тогтворжуулна. Үүнийгээ л бүр сайжруулах хэрэгтэй. Олон нийт дэмжигчдийг татан намын ерөнхий фонийг өсгөнө. Сонгогчдыг зорилтот бүлгүүдэд хуваана. Хуваагаад яаж ажиллах ёстой талаар бүх төлөвлөгөөг гаргасан. Нийт сонгогчдыг Монгол Ардын намыг дэмжих хүлээлт үүсгэх, хөрсийг бэлтгэх гэж байгаа. Ер нь бол хошин шог байнга тоглодог хошин шогийн билет дандаа гардаг гэж ярьдаг. Тэгвэл энэ удаад тэгэхгүй гол сайн үйл ажиллагааг хийгээд дараа жилийг хүлээдэг. Хийж байгаа үйл ажиллагаагаа өндөр чанартай хийх хэрэгтэй. Бусад намыг дэмжигчдийг байр хороо дүүргээр нь бүлэг болгон ялгаж тэдэнд чиглэсэн ажлыг хийнэ. Мэргэшсэн ухуулагчдыг ажиллуулж сэтгэлгээг нь урвуулна. Бүгдийг нь урвуулж татна, гэхдээ аргачлалууд нь шал өөр. Явж явж хөгийн аргууд гарсан.

Намын бүтэц зохион байгуулалтын 20 хувь гэж байгаа 2014-2015 онд бид нэлээд их юм хийчихсэн. Учир нь босоод ирсэн учраас үйл ажиллагааг нь хяналтын хэмжээнд явна гэсэн үг. Сөрөг хүчний фракц арван таван хувь. Сонгуулийн хугацаа ойртох тусам их болно. Олон нийтийн үйл ажиллагаа 30 хувьтай. Арга хэмжээ явна. Ерөнхий ажлуудаа бичсэн. Яагаад гэхээр ямар оролцоотой ямар зорилтод хүрэх гэж байгаагаа бичиж болоогүй 2014-2015 оны үр дүнгийн судалгаа дээрээс яг юу хийх ёстой­гоо тодорхойлоод. Үүний дараа бүх зүйл ил болно.

НАМ ДОТОР АЛБАН БУС ФРАКЦ БИЙ. ШУУД ХӨЛИЙГ НЬ ТАСАЛСАН ААЛЗ ШИГ БОЛГОМООР БАЙНА

Нийслэлийн намын хорооны бүтэц зохион байгуулалт унасан байдалтай байна. Одоо үүнийг яаж хийж байна гэхээр нийслэлийн намын хороо том нам­тай яаж харьцах ёстой юм. Монгол ардын нам­тай, намын дарга, Ерөнхий нарийн бич­гийн дарга,удирдах зөв­лөл, Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга хэвлэл мэдээллийн технологийн газрын даргатай хамтран ажиллана. Энэ дотор гурав хуваагаад өгсөн. Бодлого стратегийн хэсэг, менежментийн, гүйцэтгэлийн хэсэг гэж өнгөөр ялгагдан орж ирж байгаа. Өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүлгийн арван дөрвөн гишүүн байдаг.Нийс­лэлийн тэргүүлэгч арван гурав, хяналтын хороонд арван нэгэн хүн, дэд дарга тав, бага хурлын гишүүн ерэн гурав, нийслэлийн намын хорооны зуун наян есөн гишүүн байдаг юм байна. Энэ бүгдийг махчлаад энд оруулсан. Жишээ нь санхүүжилтийн хорооны Батзоригийг санхүүжилтийн хороонд тавиад, Золбоо, Мөнхбаяр, Цэдэвийг оруулж байна. Сорчихно гэж эд нарыг оруулж байгаа юм. Энэ хүмүүсийг шаналгах хэрэгтэй. Эд нар боломж бий болгосон бол бусдадаа боломж олгож намд хариугаа барих хэрэгтэй гээд шахах хэрэгтэй. Санхүүжилтийн хороо өөрөө их хүнд ажил яагаад гэхээр бүх юм төлөвлөгөөтэй кино хальс явж байгаа мэт явах учраас тэр болгоныг санхүүжүүлэхгүй бол намын бүх үйл ажиллагаа зогсоно. Тэгээд том намтай нийлээд үүнийг хийх болно. Ажиллахаас өөр аргагүй болно. Хууль эрх зүйн хороон дээр Баяр, Энхцог. Нийслэлийн намын хорооны бодлого пиарийн баг дээр Ц.Сандуй, Т.Бадамжунай, Гамбаа. Бадамжунайг бас оруулчихсан их сайн толгой ажилладаг. Хамтын ажиллагаа төрийн бус байгууллага дээр Ганбаатар, Маралмаа, Саранчимэг.

М.Энхболд: Тэргүүлэхийн зөвлөхүүдийг нь хуваарилчихсан юм уу?

А.Ганбаатар: Бүгдийг нь ажилтай болгох гээд байна. Тэгээд эд нараас дандаа дүнгээ аваад явна. Араас нь гурван хүнтэй хяналтын баг гаргана. Тэр улсууд тойроод хугацаатай үүрэг даалгавар өгөхөөр, биелэлтийг нь шалгана. Эхний удаа биелэхгүй, хоёр гурван сараас биелнэ. Бүгдийнх нь оролцоог гаргаж ирнэ. Гишүүдийг хүртэл дүүрэг дээр хуваана. Ажиллаж чадахгүй бол өг гэдгийг нь яръя. Энэ хүмүүс дээр энэ менежмент, үйл ажиллагааг явуулахын тулд хоёр арга байна. Нэг бол шууд урамшуулал, эсвэл айдсын менежмент хийх. Үхтэл нь айлгах, чичрүүлж байгаад ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Тийм арга бий гэхдээ хэрэглэж болох юм уу, үгүй юу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид юу хийх ёстой юм бэ, бүтэц зохион байгуулалт, төсөл, төлөвлөгөө, төсвийн санхүүгийн төслийг хэлэлцэн батлах. Энэ бүх хүмүүсийн хийх ажил бүгдээрээ юм бодохгүйгээр үүнийг уншаад л цаашаа ажиллах хэрэгтэй. Үүний дагуу бид хөрсөн дээрээ буулгана.

Шуурхай ажил­лагааны бүлэг гэж байна. Хар талдаа, сонгуулийн схем дээр харагдана. Зохион байгуулалттай мэргэжлийн салбар салбарын эвгүй улсуудыг цуглуулж байгаад энэ сон­гууль руу хүчтэй дайр­на. Бүх талаар нь дайрна.

Нийслэлийн намын хорооны дэргэдэх хүний хөгжлийн академи бий. Зорилго нь академиар дамжаад төр захиргааны боловсон хүчин заавал энэ сургалтаар дам­жаад, сертификат аваад гар­сан хүмүүсийг болом­жийн боловсон хү­чин болсон байна гэж үзэ­хээр хэмжээнд аваачъя. Мэргэжлийн ажиг­лагч, ухуулагч, гэх зэрэг болов­сон хүчнийхээ нөөцийг эндээс авах. Ний нуугүй хэлэхэд  нам дотор албан бус фракц бий. Энэ хүрээлэлд байгаа хамгийн хүчтэй ноёрхлыг эвийг нь олоод аажуухан унагаах боломж байна. Эсвэл үг сонсдог, шууд хэлэхэд ойлгодог болгох хэрэгтэй. Шууд хөлийг нь тасалсан  “Аалз шиг болгомоор байна”.

Манай сонин МАН-ын удирдах албан тушаалтнуудын төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын 90 минутын бичлэгийн бүрэн тэмдэглэлийг хүргэж байгаа билээ. Өмнөх дугаарт нийтэлсэн тэмдэглэлийн үргэлжлэлийг хүргэж байна.

 

Г.Доржзодов: ГЭРЭЭ ХИЙСЭН ТОХИОЛДОЛД МОНГОЛЫН ХЭРЭГЛЭГЧДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХҮЧЭЭР АВНА

 

Намайг Г.Доржзодов гэдэг улс төр судлал, стратегийн чиглэлээр гадаадад сураад ирсэн.  Мотерс судалгааны байгууллага 2014 онд Нийслэлийн намын хорооны дэргэд үүсгэн байгуулагдсан. Үйл ажиллагааны гол зорилго нь нэгдүгээрт, Нийслэлийн намын байгууллагын дэргэд явагдаж байгаа судалгаа шинжилгээний ажилд  хөндлөнгийн хяналт, мониторинг хийх, үр дүн баттай эсэхийг шалгах үүрэгтэй. Хоёрдугаарт,  2016 оны сонгуулийг угтаад улс төрийн болоод сонгуулийн кампанийн хийсэн бүхий л ажлуудыг судалгаа шинжилгээний аргачиллаар хийж байна. Одоохондоо улс төрийн судалгаа тойргийн судалгаа, хамгийн гол зүйл нь математик загварчлал буюу статистик арга. Жишээлбэл, тухайн тойрог дээр өнгөрсөн сонгуулийн түүх нь ямар байсан бэ. Сонгогчдын хэлбэлзэл нь саарал, хар масс ямар байсан талаар судалж түүнийг нь тогтоох юм. Нэг ёсондоо сонгуулийн төсөв хөрөнгийг хавтгайруулж цацах биш харин зорилтот хэлбэрээр цацах зорилготой.

М.Энхболд: Статистик, математик загварчлал гэдэг нь өмнөх сонгуулийнх ямар байна вэ гэдгийг харах гээд байгаа юм уу?

Г.Доржзодов: Тийм. Тойргийн тулгамдсан асуудал нь юу юм. Ямар шалтгаанаар сонголтоо хийх зэргийг гаргаж ирээд. Энэ жил 2016 онд гарсан хувиас хэлбэлзэхгүйгээр сонголттой байх тойрог гэдгийг тодорхойлсны үндсэн дээр тухайн тойрог дээр их хүч хаяж ажиллах уу, бага хүчээр ажиллах уу гэдгийг харж уян хатан, мэдрэмжтэй байх. Үндсэндээ судалгаа шинжилгээний ажил аливаа сонгуулийн ажлын нүд, чих нь болж явдаг. Бусдаас түрүүлж алхах гарц нь юм. Үүн дээр хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа. Ихэнх нь гадаадад сургууль төгссөн бакалавр, магистр зэрэгтэй найм, есөн залуу бий. Улс төр судлал, стратеги, социологийн чиглэлээр мэргэшсэн залуучууд.

Масс медиа группийн  ерөнхий танилцуулга. Дөрвөн том стратеги баримталж ажиллана. Олон улсын сүлжээнд тулгуурласан Монголын масс медиа үүрэг өгөөд дийлэнх нь гадны компаниуд давамгайлж байгаа учраас ерөнхий стратегийг барьж байна. Видео, нэгдсэн агуулгын, дата тур, твейлд метур гэсэн агуулгыг барьж ажиллаж байна. Дэлхийн болон Монголын масс медиаг ерөнхийдөө таван компани зах зээлийг нь эзэлж байгаа. Бүх контент агрегатын эрхийг авна. Эдгээр компаниудын жишгээр ажиллана. Одоо Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх телевиз болон салбар бүрийн эрхийг авч цааш нь түгээнэ. Жишээлбэл TV5, UBS зэрэг сувгуудын үйлчилгээ эрхэлсэн контентийн агентыг үзүүлж эхэлнэ. Мөн олон сувгийн IP tv, кабелийн телевизүүдийн чиглэл дээр видео стратегийг  барьж ажиллана. Хуучин ашиглаж байсан сонин, сэтгүүл, цахим сэтгүүл гэсэн үндсэн гурван чиглэл рүүгээ контентын стратегийг барьж ажиллана. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэвлэл мэдээллийн бүх салбарууд гаднаас авч байгаа эх сурвалжийн контентийг стратегийн түвшинд барина. Ингээд телевизүүд цаашдаа ямар үйл ажиллагаа явуулж байна гэдэг нь контентоос хамаардаг учир үүнд их анхаарч байгаа. Мэдээж нэгдсэн агуулгатай, контент, стратегитай болчихсон бидэнд дата тур маш их хэрэгтэй. Нэг талаараа намын бүх мэдээллийг өндөр нууцлал бүхий хадгалж, хамгаалах архивуудыг үлдээх утгаараа явах хэдий ч нөгөө утгаараа улс хоорондын стратегийн геополитикийн хувьд том статусуудыг хадгалж цааш нь дамжуулж байх хэрэгтэй. Энэ нь стратегийн том үйл ажиллагаа юм. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллүүдийг хадгална. Үүн дээр мониторинг хийнэ. Гурван бүтцээс шалтгаалан төрийн оюун ухаан гэсэн загварчлал үүсэх. Энэ чиглэлээс эхлэх нь зүйтэй. Төр нь өөрөө тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг систем байх ёстой. Дэлхийн болон Монголд масс медиа чиглэлийн том хэмжээний байх ёстой. Түгээлт мониторингийн системийг сонгуулиуд дээр хоёр, гурван шаттай хийж үзэж байсан. Яаж масс медиа мониторинг хийх ёстой вэ гэдгийг 2012-2013 онд хийж байсан. Мэдээллийн аюулгүй байдал мониторингийн чиглэл дээр том компанитай гэрээтэй ажиллах ёстой. Захаасаа гэрээгээ байгуулаад эхэлсэн.

Энэ компанитай  анхан шатны гэрээ байгуулсан. Компани юу хийх вэ гэхээр Монголын бүх цахим хуудаст мониторинг хийнэ. Олон нийтийн сүлжээ буюу 65 сая хэрэглэгчдэд мониторинг хийнэ. Телевиз болон видео мониторинг хийх загварчлал гаргасан. Дэлхийн хэмжээний болон Монголын бүх цахим орчинд  монголын бүх медиа мониторинг хийнэ. Энэ дөрвөн зарчмынхаа  стратегийг явуулснаар  Монголын хөрсөн дээр мэдээллүүдийг цэгцтэй хүргэнэ. Энэ олон мониторингийг ашигласнаараа олон дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж болно. Урд нь бид олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж туршиж байсан.Одоо ажиллаж байна, ирээдүйд ч ажиллах болно. Дэл­хийн өнцөг булан бүрт байгаа монголчуудыг нэгт­гэхийн тулд skyper тел опе­ра­торуудтай нэгд­сэн. Том хэмжээний медиа контент хаустай мэдээллийн гэрээ хийсэн тохиолдолд Монголын хэрэглэгчдийн мэдээллийг хүчээр авна гэсэн үг. Нэгдсэн сүлжээ үүсгэнэ. Linked in буюу дэлхийн сүлжээн дээр үүсгэе гэсэн бодол байна. Яагаад гэхээр Ардын намын бүх гишүүд дэмжигчдийн мэдээллүүд олон улсын стандартад нийцсэн, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байх. Энэ бүх явагдаж байгаа процессуудад мониторинг хийгдэж байх ёстой. Шинээр нэмэгдэж байгаа зүйл гэвэл зурган мэдээллүүдийн нэгдсэн сүлжээ үүсгэх. Сүүлийн үед цахим хэрэглэгчид фото маягаар мэдээллээ авч байгаа. Wikipedia санд Монгол Ардын нам, Монгол Ардын намын хорооны тухай бүрэн эхээр нь тавина. Мэдээж comment, тухайн грүпп дээр хийсэн зүйл дээрээ хяналт тавина, устгал нууцлал  хийнэ. Нууцлал гэдэг нь бид урд нь аттак хийдэг байсан. Аттак биш бусад хүмүүст харагдахгүй арга хэмжээг авна.

Энэ компани нь өөрөө санал тавьсан нь устгахгүйгээр танай Монголын бүх  фэйсбүүк хэрэглэгчдэд харагдахгүй байдлаар хийж өгье. Устгавал хууль зөрчөөд байна. Иймд харагдахгүй байлгах л арга хэмжээ авъя гэсэн. Эзэн нь өөрөө харин харна.

 

А.Ганбаатар: СОНГУУЛЬ БОЛОХТОЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА, СОНГУУЛИЙН ХОРООНЫ  БОДЛОГЫГ НАМЫН БОДЛОГООР ЯВУУЛСАН

 

А.Ганбаатар: Хууль зөрчөөд үүнийг хийнэ гэх юм бол үүнийг хийж болно. Өртөг нь өндөр.  Өндөр нууцлалыг хамгаалах хамгаалалтыг довтолгооны олон улсын баг ажиллана. Өмнө орон нутгийн сонгуульд гэрээ байгуулсан байгаа. Үүнийгээ сунгаад  google-ийн хайлтын хяналтын систем дээр хэн юу хайж байна гэдгийг 2010-2011 онуудад авч байсан. e-mail-ын нэгдсэн сүлжээгээр мэдээллээ тарааж байна. Хэвлэл мэдээллийн салбарт видео групп үүсч байгаа учраас хэвлэл мэдээллийн зөвшөөрөл болон эрхийн бичгүүдээ авсан. Монголынхоо нэгдсэн 220 сайтыг хамарна. Видео, бичлэгүүдийг нийгэмд чиглэсэн нэвтрүүлгүүдийг бас оруулна.

Теле маркетинг давхар явна. Бидний үүрэн телефоны юнител, мобиком, скайтел, жи-мобайл зэргээр мессеж зар сурталчилгаагаа явуулна. Сүүлийн үед эрч аваад байгаа skype, viber, vivelive гэх зэргийг хамтарч ажиллах тал дээр ярьж байгаа. Энэ бүгд дээр сурталчилгаа болон мониторингийг хийж ажиллана. Эдгээрт эсрэг талын хүмүүс ямар байр суурьтай байна вэ гэдгийг харахаас гадна, нийгэмд зар хүргэж болно. Яагаад 60 секунд гэсэн бэ гэхээр үндсэн манай стратеги бүгдийг нь жаран секундэд багтааж ажиллана. Маш хурдан, том агуулгатай. Гол стратеги дэлхий масс медиа контентийн нэгдлийг үүсгэх, түүнд тохирсон стратеги хийх. Давхар дата сүлжээг үүсгэх. Хяналт систем хийх гэсэн дөрвөн үндсэн үүрэг байгаа. Энэ зөвхөн эхлэл.

А.Ганбаатар: Нийс­лэлийн намын байгуул­лагын 2016 онд шат шатны сонгуульд оролцох стратеги төлөвлөгөө. Энд бүтэц зохион байгуулалтыг схемийг хийсэн. Манайхан болохоор доошоо унадаг схем хийсэн байсан, одоо довтолгодог схем хийж байна. Өмнө нь намын бүтэц, сонгуулийн схемийг хархад сайн байгаагүй. Гэхдээ ганц­хан энэ цэнхэр ажил бай­на. Сонгуулийн сур­тал­чилгаа менежмент түв­шинд ганцхан энэ ажил­ладаг байсан. Үүнийг  манайхан ерөн­хий менежерийн хэм­жээнд үүнийгээ сонгуу­лийн схем ажиллаад бай­на гэж ойлгоод байна. Одоо бол улс төрийн бодлогын  түвшинд Нийслэлийн намын түвшинд нийслэлийн хороо болон бүх шатны юмнууд нь орж байна. Энд дандаа бодлогын юмнууд орж ирнэ. Сонгууль болохтой холбоотой хууль хяналтын байгууллага, сонгуулийн хорооны  бодлогыг намын бодлогоор явуулсан. Улс төрийн технологийн түвшин гэж байгаа ерөнхий стратегич гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Энэ бүгд тусдаа. Ерөнхий стратеги хүний гол үйл ажиллагаа нь бохир үйл ажиллагаа хийх. Бохир технологиудыг бүгдийг нь хийнэ.Тусгай бүлэг бохир үйл ажиллагаа хийх. Одоо бүгдээрээ бүх аргаа хэрэглэнэ. Сонгууль үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө яаж явах ёстой юм бүгдийг нь бүх хүмүүстээ тараагаад нэгдсэн хэмжээгээр ажиллуулаад эхэлнэ. Гэхдээ үндсэн чиглэл нь юу вэ гэхээр ерөнхийд нь удирдан зохион байгуулах мөртлөө зөвхөн бодлогыг нь өгөөд байна гэсэн үг. Бодлогынхоо дагуу хяналтаа ерөнхий менежерээр хийлгэнэ. Д хэсэг нь нэр дэвшигчийн баг гарч ирнэ. Сонгуульд ерөөсөө үндсэн дөрвөн чиглэл байгаа эднийг л ганцаар нь ойлгоод алдаад байдаг. Одоо бол бодлогоо гаргаад хар пиараа хийдгээрээ хийгээд. Тусдаа байна. Ерөнхий менежер нь хар пиараа ч хийх гээд, бодлогоо ч хийх гээд,  үйл ажиллагаагаа явуулах гээд байдаг. Намын л бүтэц гэсэн үг. Хар пиарын бодлогын асуудлаа эд нар хийх хэрэгтэй. Хууль хяналт дээд түвшинтэй харилцах, намын бодлого чиглүүлэх, Үйл ажиллагааг жигдрүүлэх зэргийг бодлогынхон авч байгаа. Ерөнхий менежерүүд нь айлуудаар орох, сурталчилгаа хийх үүргийг хариуцна. Нэр дэвшигчийн багтай бодлогын багтай бүгдээ­рээ хамтдаа нийлж ажил­лах хэрэгтэй. Эдгээрийг л бие биенээсээ хамаа­рал­­тай болгох гээд нэгд­сэн системээр ажил­лах юм. Дур дураар нь байлгахгүй. Бидэнд сургах хугацаа бага байгаа. Ийм байдалтай явуулаад байхгүй. Нэр дэвшигч нарыг сонгон шалгаруулаад ажиллуулна гээд байгаа схем рүү давхар оруулна. Олон улсын олон сонгуулиудад хэрэглэгдсэн бүтэц. Үүн дээр бид судалгаа хийсэн. Орос, Герман гэх мэт олон газрыг судалсан хэрэгжүүлж үзээд. Энэ нь бүтэц зохион байгуулалттай, схемтэй байлгая гэсэн.

 

Ц.Сандуй: АГЕНТЛАГ, ЯАМ, ТАМГЫН ГАЗАР, ХУУЛЬ ТОГТООХ ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛУУД ЯМАР ӨРТӨГТЭЙ БАЙХ ВЭ

 

Ц.Сандуй: Санхүү­жил­тийн төлөв­лөлт хийсэн. А.Ганбаатар тү­рүүнд нь хэлж бай­сан. Ирээдүйн болом­жоо үнэлэе гэж. Бүх хү­мүүсийн судалгааг авсан. Одоо байгаа агентлаг, яам, тамгын газар, хууль тогтоох гүйцэтгэх албан тушаалтнуудын бүх албан тушаалуудыг гаргаад авсан байгаа. Энэ дээр хэн ажиллах вэ. Ямар үнэ өртөгтэй байх вэ гэдэг нууцлалтай байх хэрэгтэй. Чи яг энэ дээр очих юм бол доороо таван хүн олоод. Тэр таван хүнтэйгээ санхүүжилтээ босгож таарна. Ийм нууц даалгавар өгнө. Бүгд дотроо ойлгомжтой задарна. Санхүүжилтийн нэг, хоёр, гуравдугаар схем гэж байгаа. Нэгдүгээр схем бол бүх гишүүдийн татвар хураамж, хоёр дахь нь сонгуульд нэр дэвших хүмүүсийн татвар хураамж, дээр нь хандив. Сонгуулийн үед ашиг сонирхолтой байгаа компаниудын хандив зэрэг орно. Ингээд бүгд задарна. 46 мянган гишүүн байгаа гэж тооцоод сонгуулийн  хураамж. Ийм хүмүүсээс ингэж авдаг гэдгээ тооцоолсон байгаа. УИХ-д нэр дэвшигчид зуун сая төгрөг, нэгдсэн хуралд 50, дүүрэгт 30, хороо болон Засаг дарга бол 10 гээд задлаад явна. Томилогдох албан тушаалд сонгуульд гээд бүгдийг нь хийсэн. Мэргэжилтнүүдийг  харин оруулаагүй. Гэхдээ байгууллагад доод тал нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, санхүүгийн нягтлан, дэд дарга, дарга гэснийг нь үнэлээд. Эртхэнээс хүмүүсээ байршуулахад л тодорхой. Одоо Ардчилсан намынх ч гэсэн тодорхой байсан. Баахан анкет өгчихсөн тэрийгээ харж байгаад ажилд томилоод байсан. Бид мэдээж бүгдийг нь солино шүү дээ. Тэгээд тэр бүх хүмүүсээ ажил төрөлтэй болгоё гэсэн санаа. Нэг ёсондоо хөрөнгө босгох барууны систем, практикт хийх хэрэгтэй.

М.Энхболд: Тийм орон олон байна уу?

Г.Доржзодов: Европын орнуудад хэд бий. Нэг ёсондоо таксаар квот өгөөд байна. Билет өгч байна гэсэн үг.

 

А.Ганбаатар: НИЙСЛЭЛ ДЭЭРЭЭС 60  ТЭРБУМЫГ БОСГОЖ БАЙГАА

 

Ц.Сандуй: Энэ бүгдийг тооцоход хэд гэж тооцлоо?

А.Ганбаатар: Нийслэл дээрээс 60  тэрбумыг босгож байгаа. Том намын хэмжээнд одоо таныг зөвшөөрөөд яг энэ чиглэлээр санхүүгийн схемийг хий гэх юм бол бид хийхэд бэлэн байна. Санхүүгийн схем гэж өөрөө их олон сарын ажил. Схемээ хийгээд, ажиллах схемээ бэлдээд дараа нь хураалтыг яаж нуух вэ гэх асуудал явдаг. Энийг үзүүлээд зөвшөөрөл өгөөд за наадахаа хий гэх юм бол бид хийж эхэлнэ. Ардчилсан намын нэг алдсан юм боломжоо өөрсдөө зарчихсан. Үүнийгээ аль хэдийнэ зарчихсан. Хийгээд мөнгөө авчихаад, чадварлаг боловсон хүчин биш мөнгө өгсөн болгоныг нь аваад одоо бүгд унаж байна. Бид яах ёстой вэ гэхээр жишээ нь хууль эрх зүйн хэлтсийн дарга, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн гэсэн хүмүүстэй л бид харилцана. Энэ хүн дээр л ганцхан мөнгө нэхнэ, энэ гурвын анкетыг заавал нам дээр авна. Түүнээс биш мөнгө өгсөн хүн болгоныг дэвшүүлэхгүй. Гэхдээ тэдэнд боломж бий. Дараа нь энэ ажлыг хийж чадах юм уу, үгүй юу. Засгийн газар намын явж байгаа үйл ажиллагаа улс төрийн ажил өөрөө боловсон хүчингүй бол бид үйл ажиллагаан дээрээс унаад эхэлнэ. Сая Ардчилсан намын Э.Бат-Үүлийн унаж байгаа нь үүнээс хамааралтай. Бид үүнийг сайжруулаад чадвартай боловсон хүчин тавиад, чадваргүйг нь явуулах хэрэгтэй.

М.Энхболд: Өөр ярих юм юу байна?

Одоохон даргаа дууслаа. Энэ бол гадаадаас мөнгө босгох. Бусад нам гадаадын хөрөнгө оруулагчид танай нам гарах юм бол Тавантолгойн ийм юм хийе гэсэн зарим нэг зүйлүүдийг гадаадад мөнгө угаах маягаар  санхүүжилт босгоё гэсэн бодлого байгаа. Үүнийг бид ярилцъя гэж бодож байна.

Мөнгөний тухай яръя гэж бодоод байна. Намын 90 жилийн ойгоор дамжуулаад дэвсгэр болгоод гаргая.

А.Ганбаатар: Өнгөө эртхэн сонгохгүй бол намууд өрсөж сонгох гээд байдаг. Бид 90  жилийнхээ ойгоор сонгосон өнгөө аваад тэр чигт нь сонгууль руугаа авч оръё. Хүний сэтгэл зүй гээд өнгөний томьёоллууд байдаг. Өнгийг Монгол, Орос дээр судалсан. Гуравхан өнгө сонгогдоод байна. Цагаан, улаан шар, улаан.Цагаан, улаан өнгө нь эрч хүч, энэрэл хайр, ялагдашгүй агуу байдлын нийлбэр. Шар нь мөнхөд мандан бадрах, аз жаргал баяр баясгалан бүтээлч сэтгэлгээний нийлбэр. Өнөөгийн нийгэмд  ард түмэн бизнесийн салбарынхан 2016 оны сонгуулиар ямар улс төрийн хүчин гарах нь гол биш. Бүтээлч, чадварлаг нийгэм Монголын хөгжлийн бизнесийн орчныг сайжруулах, айл гэрт аз жаргал авчрах боломжийг авчирсан тийм нам бүлгийг сонгоно гэсэн хандлага тогтоогдоод байгаа. Франц, Япон, Хятадын гурван эрдэмтний нийлсэн судалгаагаар өнгө бол хүнд шууд 60 хувь мэдээлэл өгдөг.

Цагаан, улаан өнгө дээр бид хээг хэрхэн оруулж өгч байгаа вэ гэхээр Монголд үндэсний үзэл өндөр байгаа. Өмнө нь ямар нэгэн хээтэй самбар мэтийн зүйл явж байгаагүй хээ бол сонирхол татдаг, дууддаг. Жишээ нь: Оросын тамирчдын олимпийн хувцас нь хээтэй. Энэ өөрөө сайхан бэлгэдлийг авчирдаг. Монголчууд өөрөөсөө хээ, зүйр цэцэн үг олон зүйлийг бэлгэддэг учраас энэ жил хөгжлийн төлөө гэдэг утгаараа олон зүйл байхгүй нэгдсэн  нэг хэлбэрийн явна. Улаан цагааны хослол, шар улааны хослол үзүүлье.

М.Энхболд: Ингээд  зэрэгцүүлээд харахад улаан цагаан өнгөний хослол өндөр харагдаж байна. Улаан шарыг хүн гоё өнгө гэж хардаг ч энэ хоёрыг зэрэгцүүлэхэд цагаан улааны хослол нь хамаагүй хүчтэй харагдаж байна. Энэ бол их зөв хийж байна. Дээд талын  гурван самбарыг хойно зэрэгцүүлээд харахад ч гэсэн.

Ц.Сандуй: Ойн баярын тараах материалаа яг ингэж хийлгэх гээд захиалах гэж байгаа.

М.Энхболд: Шар нь хамаагүй хүнд тусаж байх шиг байх юм.

А.Ганбаатар: Ардчилсан нам цагаан, цэнхэр хоёрыг сонгох гээд байгаа. Бид урьтах хэрэгтэй байна. Хэрвээ бид урьдчилаад өнгөний мессеж өгчих юм бол тэд нар орж чадахгүй, за больё болохоо байлаа гээд. Хүмүүст сайн эерэг энерги өгөх өнгө нь цагаан улаан хоёр, шар улаан хоёр байна.

М.Энхболд: Наадахыг чинь дээр бас ярьж байсан. Улаан бол хамаагүй хүнд хүрдэг. Эд нар чинь манайхыг улаан гэсээр байгаад манайд улаан өнгөө алдчихсан.

А.Ганбаатар: Өмнөх жилүүдэд манай самбарууд долгионтой байдаг байсан. Зүгээр л гоё хээ тавиад өгөх хэрэгтэй. Тэгвэл хүмүүс юу хийчихсэн юм бол гээд харна. Хээ тавьсан газар хаана ч байхгүй. Хээг харвал хөгжин дэвжих гэх мэт гоё юмнууд гарч ирнэ. Бас хий дэмий рекламын юмнууд хийгээд хэрэггүй. Эд бол яг хүнд хэрэгцээтэй учраас тавьсан. Түүнээс сонгоод тавьчихсан зүйл ердөөсөө ч биш. Гал, үзэг, түлхүүрийн оосор, аяга ямар учиртай юм бүгдийг нь бодож хийсэн. Мөнгө багатай учраас 2016 оны сонгуульд илүү зардал гаргахгүй байх хэрэгтэй.

Уриа үг дээр бид ярьж байгаа. Нийгэм өнөөдөр ганцхан боломжийг л нэхээд байна. Ард түмэн байртай байх байсан, ажилтай, зээл аваад боломж байхгүй гээд бүх боломжийг нь Ардчилсан нам байхгүй болгочихлоо гэж байна. Харин Монгол Ардын нам байхдаа энэ бүхнийг байлгасан шүү гэдгийг яриад эхэлж байна. Одоо бид түүнийг эргүүлж олгох ёстой. Алдагдсан боломжийг эргүүлэн авчиръя. 2016 оны сонгуульд бол би байхгүй. Хэдхэн үгнээс бүтсэн, далд утгатай биш уриаг эрж байгаа. Шууд хүнд ойлгогдохоор, хүүхэд ч ойлгохоор. Алдагдсан бүх боломжийг эргүүлэн авчиръя гээд. Энэ үгээ цааш нь задлаад  явна. Хамгийн гол нь боломжийг гэдэг үгийг оруулж байгаа юм.

Ц.Сандуй: Аливаа улсын хөгжлийг хотын хөгжлөөр нь хүмүүс хөгжилтэй улс гэж яриад байна. Улсын хөгжлийн түлхүүр нь хотоо л сайхан хөгжүүлье гэсэн санаа.

А.Ганбаатар: Бид тэр хүмүүсийн яриад байгаа алдагдсан боломжийг хадгалах хэрэгтэй байна. Алдчихсан тэр боломжит зүйлүүдийг Монгол Ардын нам авчрах юм байна гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Тэгж хэлэхэд эргээд Монгол Ардын нам нээрээ ийм байсан шүү гэж бодно. Алдсан бүх боломжоо эргүүлэн авчирцгаая гэхэд л болох гээд байна.

 

М.Энхболд: ЭВГҮЙТВЭЛ НААДУУЛ ЧИНЬ БАС ЭВГҮЙ ШҮҮ ГЭЖ ЮМ БОДОГДУУЛЖ БАЙГАА

 

Ц.Сандуй: Нэр дэвшүүлэх эрхийг таны дээр хэлсэнчлэн хот, нам гэдгээрээ шийднэ шүү гэсэн дээр нэмэх зүйл байна. Нийслэл дээр хүчээ төвлөрүүлэх боломж бидэнд гарна. Дээд шатны байгууллага Нийслэлийн намын хорооноос одоо гарч байгаа бодлого стратегийг дэмжүүлж өгөөч гэж танд хүсэлт тавимаар байна. Дүүргийн намын хорооны дарга удирдах ажилтнуудаа боломжоор хангаж зарим нэг нөхдийг түрүүн  ярьсанчлан бужигнуулах нь хаашаа юм гэхдээ нэг чичирхийлүүлж, айдсыг нь хөдөлгөмөөр байна. Айдсын менежмент явуулахгүй бол дур дураараа дургиад байна.

М.Энхболд: Жишээ нь удирдах зөвлөлийн хувьд Ховдын даргыг намаас хөөсөн. Дундговийн даргатай хариуцлага ярих гэж байна. Говь-Алтайг чи яв гээд явуулсан. Тэгэхээр энэ аймгийн дарга нарт юм бодогдуулж байгаа. Эвгүйтвэл наадуул чинь бас эвгүй шүү гэж.

Ц.Сандуй: Түрүүнд үүдэнд явж байхдаа яриад байсан нэг нөхөр буруу нөлөө үзүүлээд байгаа гэж хэлж байсан шүү дээ. Тэр хүнд акцент өгвөл яасан юм бэ гэсэн бодол байна. Доод хүмүүстэй би уулзсаны үндсэн дээр яриад байна. Олон хүнтэй уулзсан. Ажиллахад хүнд арга барилтай, ганцаарчилсан тоглолттой, хэцүү хүн.

Төрийн бус байгууллага, оюутны холбоо, залуучуудын холбоо гэж байна.

М.Энхболд: Хотын залуучуудын холбооны дарга Баярхүү болчихсон юм уу?

Ц.Сандуй: Баярмагнай явахдаа түр үүрэг гүйцэтгэгчээр тавьчихсан юм.

М.Энхболд: Хурлаа хэзээ хийх юм?

Ц.Сандуй: Чуулганы дараа хийх гээд байна. Эдний чуулганыг та хэзээ хийхээр байна?

М.Энхболд: Номтойбаяр би хийе гэж байсан. Одоо болъё бараг хоёр жил шахуу явчихаад ер нь хамгаалж бүтэхгүй юм гэж байна лээ.

Ц.Сандуй: Хамгийн замбараагүй байгаа нь удирдлагагүй. Сая хэн  ирээд Баяраа бид гурав Залуучуудын холбоон дээр очиж салхинд гарч уулзсан.

М.Энхболд: Номтойбаяр хэлэхдээ Амарбаясгаланг тавьчихвал аль аль талдаа зүгээр болов уу гэсэн. Амарбаясгаланг сургуулиас нь дуудъя. Ирчихсэн байгаа л даа. Одоо ерөөсөө явуулахаа болъё. Оюун-Эрдэнэ бол Харвард гээд явна биз.

Ц.Сандуй: Миний тулах хүч бол Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдын бүлэг, залуучуудын холбоо байна. Бидний төлөвлөгөөгөөр энэ хоёр дээр гол ачаалал байна.

М.Энхболд: Хотын эмэгтэйчүүдийн дарга чинь хэн гэсэн бэ?

Ц.Сандуй: Саранцэцэг.

М.Энхболд: Оюутны дарга нь хэн юм?

Ц.Сандуй: Ган-Эрдэнэ. Дараа нь фракцуудын тооноос хамгаалахгүй бол болохгүй. Нэг хэсэг яагаад ажлаа сулруулсан бэ гэхээр. Та бүтээлч намын хороо гээд хэлчихсэн чинь хүмүүс атаархсан байдлаар хандаж, ганц нэг дайралтууд ирсэн. Тэр болгоныг яриад яахав. Орсон хүн болгон таныг муу хэлэх гээд байна. Үүнийг л няцаагаад өгөх юм бол дахиж ярихгүй. Яриад л байх юм бол түймэр шиг газар авна энэ ёстой бүтэхгүй нөхөр байна гээд.

 

НӨГӨӨДҮҮЛ ЧИНЬ ОДОО Ц.САНДУЙГ ОРОЛДВОЛ ЭВГҮЙ БОЛЧИХЛОО, НЭР ХҮНД АВЧИХЛАА ГЭНЭ.

 

М.Энхболд: Наадах чинь тэр улсуудын буруу биш аймаар үнэтэй юман дээр оччихсон. Маш олон хүний амь амьдрал дээр нь чи дарчихаад байгаа. Би ингээд дээгүүр нь байна. Тэр улсуудын зүрхэн дээр дарчихсан, зүрх нь цохилмоор, булигламаар байдаг чи дарчихлаар. Нийлж л энийг алъя гэнэ. Чи өөрөө л түүнийг зохицуулах хэрэгтэй. Тэрнээс дээрээс мянга Ц.Сандуй сайн гэж хэлээд нэг хэсэг л явна. Тэгэхээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх. Нөгөөдүүл чинь одоо Ц.Сандуйг оролдвол эвгүй болчихлоо, нэр хүнд авчихлаа гэнэ. Өөрийнхөө дархлааг бий болгох хэрэгтэй.

Ц.Сандуй: Тийм. Энэ тал дээр төлөвлөгөөтэй байгаа. Танилцуулах олон зүйл байсан даанч та жаахан яараад байх шиг байна. Тэр бүгд дэс дараагаараа, нууц пиарийн төлөвлөгөө байгаа. Сандуй нийслэлийн хорооны пиар гээд.

Санхүү бүрдүүлэх, санхүүгийн схемд дэмжлэг үзүүлэх. Схем дээр хамтарч ажиллаад  нэгдсэн том санхүүгээ босгоно. Намаараа нэгдэж санхүүгийн нэгдсэн зохион байгуулалтад ормоор байна. Хэвлэл материал хүртэл энд  хийгээд тараахдаа нэрийг нь солиод хий гэмээр байна.

 

М.Энхболд: БИ НАМЫН БАЙРНЫ ГАДАА ИРЭЭД, ТЭРЭНД НЭГ ЦҮНХТЭЙ ӨГӨӨД ОРУУЛСАН ШҮҮ ДЭЭ ГЭСЭН ГОМДОЛ ГАРААД БАЙНА

 

М.Энхболд: Хотын санхүү нэг байж болно. Аймаг бол арай болохгүй. Зайтай, тусдаа үйл ажиллагаа явуулдаг.

А.Ганбаатар: Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс хандивын мөнгө. Намаас суртал­чилгааны мөнгө авдаг хэрнээ хандиваар ирсэн мөнгийг хусчихаад байна. Тэгээд худлаа хэлээд байна. Иймд нэгдсэн зохион байгуулалтад  оруулна. Тэгээд өөрийн­хөө пиарыг хийж, гар дээр тараах мөнгөө аваад явах. Ер нь бол мөнгөө нийлүүлж байж сонгууль чинь явна шүү гэдгийг нам дээрээс нь хийгээд явмаар байна. Нэгдсэн зохион байгуулалтаар хямгатай сайн, зөв гарцаар.

М.Энхболд: Одоо нэг юм гараад байгаа нь 2012 оны сонгуульд би тэдэн төгрөг өгсөн тэр мөнгө хаашаа орсон бэ. Би намын байрны гадаа ирээд, тэрэнд нэг цүнхтэй өгөөд оруулсан ш дээ. Тэгээд тэр хүн чинь тийм гомдол санал тавиад  байна ш дээ. Чи тэр мөнгийг нь яасан юм бэ, чи тэр мөнгийг нь түүсэн юм уу гэхээр царай нь барайгаад ирдэг.

Ц.Сандуй: Би тэрийг чинь мэднэ. Яаж үрэн таран хийж байсныг. Ямар ч замбараагүй яваад л хэцүү байсан.

Багийн аюулгүй байдал хуулийн хамгаалалт хамгийн хэцүү нь. Удахгүй хүмүүс том  том юм хөндөөд эхэлнэ. Тэр үед бидэнд хуулийн  байгууллагын хамгаалалт хэрэгтэй.

А.Ганбаатар: Сайн залуучууд болохоор мөнгө өгсөн ч ирэхгүй юм. Айгаад байна.

М.Энхболд: Одоо тэр айдас багасна. 2012 оны сонгуулийг бодоход гадаад орчин шал өөр болсон. Ардын нам чинь юм дуугардаггүй байсан чинь одоо өөр болж гээд наашаа хараад байна. Бид зөв ажиллаж чадах юм бол за тэгээд. Ялагдах нам руу гүйж очдог хүн гэж байдаг юм уу, ялах магадлал өндөр дээр очно. Хүмүүс наашаа харчихсан байгаа. Одоо гүйж ирдэг болно. Тэр гүйж ирэхийг бид нар л хийнэ. Бид өөрсдөө зөв хийвэл. Хүмүүс за энэ гарцаагүй юм байна гэж бодно.

 

Ц.Сандуй: БИД НАР ХАР МАШИН РУУ ЮМ ХИЙХ АРГАА ОЛЧИХСОН Ш ДЭЭ

 

Ц.Сандуй: Бид нар хар машин руу юм хийх аргаа олчихсон ш дээ. Тэр лүү юм хийлгэхээр, эртээд сонгуулийн асуудал гаргахад чинь тэндээс эхлэлтэй. Тэгээд нөгөөдүүл чинь айгаад бид нар болиулсан. Тэгээд л зогсоолгосон. Утсаар яриад л зогсоосон.

А.Ганбаатар: Саяхан манай IT-гийн залууг Дорнодод аваачаад хорьсон. Тэгээд гурав хоносон. Ер бол багийнхан 2015, 2016 онд бидний эвгүй юм руугаа орж эхэлнэ. Энэ дээр хамгаалалт байхгүй бол би яах юм бэ гээд байна. Тэрнээс хамгаалалт байх юм бол бид зоригтой юм хийнэ, асуудлаас аймааргүй байна гээд байна.

Ц.Сандуй: Бодлого стратеги нэгдсэн зохион байгуулалттай ажиллахад л дэмжээд өгөх юм бол бидэнд ялах боломж байна. Боломж бол байгаа. Одоогийн хүмүүсийн яриад байгаа шиг урсгалаараа орно гэж байхгүй ш дээ. Нэгдсэн зохион байгуулалтад ороод, нэгдсэн сахилга баттай, бүх юмны  хэрэгжилтийг зохион байгуулалтаар явахад ялахаар байна. Тэрнээс дур дураараа ажиллаад нэг дүүрэг нь ингээд, нэг аймаг нь ингээд байх юм бол хүнд.

М.Энхболд: За ерөнхийдөө болчихсон уу? Баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE