Брюс Виллис “Үхлийн хүсэл” киноны гол дүрд тогложээ

62 нас хүрсэн ч чийрэг биетэй хэвээр буйгаа нотлон Холливудын од Брюс Виллис “Үхлийн хүсэл” (“Death Wish”) нэртэй ээлжит тулаантай киноны гол дүрд тогложээ.

Гэмт хэрэгтнүүд түүний бүтээсэн дүрийн эхнэрийг хороон, охиныг нь хүчинддэг ч цагдаа нар хэргийг мөрдөхдөө хойрго ханддаг байна. Иймд настай эр гэмт хэрэгтнүүдийн мөрийг мөшгин эхнэр, охиныхоо өшөөг аваад зогсолгүй хотын гудамжинд хүмүүст туслан танхайчуудтай жинхэнэ дайн хийж эхэлдэг ажээ.

Дэлхийн кино театруудад арваннэгдүгээр сарын 22-нд гарч эхлэх “Үхлийн хүсэл” киног Элай Рот найруулж, Брюс Виллисээс гадна Дин Норрис, Винсент Д’Онофрио, Элизабет Шу нар тоглосон юм байна.   

Б.Хишигбат

Эх сурвалж: http://news1.mn

SHARE