Алсу дэлхийн татаруудын их хуралд оролцохоор Казаньд иржээ

Оросын алдарт дуучин Алсу дэлхийн татаруудын VI их хуралд оролцохоор Казань хотноо хүрэлцэн иржээ. Татарстаны ардын жүжигчин тэрээр яс үндсээрээ бахархдаг бөгөөд их хурлын хорооны хуралдаанд оролцсон төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс хуран чуулсан татаруудын үндэсний хувцас болон уран зургийн үзэсгэлэнг сонирхжээ.

Нийгмийн идэвхтэй гурван хүүхдийн ээж, өдгөө 34 настай Алсу өөрийн “Instagram” хуудсандаа ингэж бичжээ.

“Өнөөдөр түүхэн өдөр тохиож байна. Казаньд дэлхийн татаруудын VI их хурал эхэллээ. Дэлхийн өнцөг булан бүрээс мянга гаруй татар хүрэлцэн ирж үеэс үед уламжлагдан ирсэн бидний уламжлал, ёс заншил, хэл, үнэт зүйлсийг хадгалан хамгаалах талаар ярьж байна. Дэлхийн татаруудын эв нэгдлийг улам бүр бат бэх болгохын төлөө ажилладаг хүмүүсийн дунд энэ чухал арга хэмжээнд оролцож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм”.

Б.Хишигбат

Эх сурвалж: news1.mn

SHARE