Мөрөн нисэх буудалд өдөр бүр урлагийн тоглолттой

 

Мөрөн нисэх буудал, Хөвсгөл аймгийн ХДТ-тай хамтран гадаад, дотоодын аялагч, жуулчид, зорчигчдод дэлхийд гайхагдсан Монгол ардын урлаг түүн дотроо өөрийн аймгийн онцлог, үндэстэн, ястны амьдралын өвөрмөц төрх, зан үйл, өв соёл, ёс заншлыг түгээн сурталчлах, таниулах, тэдний сонирхлыг татах, дахин ирэх сэтгэгдлийг төрүүлэх зорилгоор өдөр бүр 11:00 цагаас урлагийн тоглолт зохион байгуулж байна.

Урлагийн тоглолтод монгол ардын уртын дуу, хөөмий, бөөгийн бүжиг, бүжигт биелгээ, үндэсний хөгжмийн цөөхүүл зэрэг номерууд багтжээ.

Та монгол урлагийн гайхамшигийг мэдрэхийг хүсвэл Мөрөн нисэх буудлаар зочлоорой.

20106623_1137794686321449_2857360035122659165_n

20182810_212801912580310_1649715405_n

20187863_212802105913624_751420510_n

20187884_212802072580294_1815037152_n

20187973_212802132580288_1941022620_n

Эх сурвалж: mcaa.gov.mn

SHARE