Асашёорюү биш дээ…

 

Б.Гарьд

УИХ-ын гишүүдийн PR огт өөр болжээ. Дээхнэ үеийн парламентчид шиг сульдаж унатал хууль ном уншиж, судалж, санаачилж, батлуулж байж олны танил улстөрч болно гэж зовохгүй болсон байна. Одоо энэ Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж гээд архагууд энэ зовлонг дайраад л ирсэн парламентчид байгаа юм.

Тэгвэл ододд хурал дээр бохь зажилна, унтана, бүр боов иднэ. Дургүй хүргэвэл сонгогчдоо загнана. Ер нь бол холливуд маягийн менежмэнттэй болсон юм даг уу даа. Холливудад ямар аргаар хамаагүй олны анхаарлын төвд бай гэдэг хууль үйлчилдэг гэсэн.

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Л.Энхболд нутгийнхаа наадмаар өөрийнхөө жаазтай зургийг хадаганд ороож байгаад л гардуулж байгаа зурагтай бичлэгүүд цахим ертөнцөөр таржээ. Энэ гишүүн Өмнөговь аймгаас сонгогдсон юм л даа.

Харин түүний үйлдлийг харсан Асашёорюү Д.Дагвадорж “…Ёоо, ямар би биш дээ” хэмээн цахим хуудастаа бичжээ. Нээрэн, Л.Энхболд гэдэг гишүүн Асашёорюү биш дээ. Өөрийнхөө зургийг бэлэглэнэ гэдэг Асашёорюү зэргийн хүмүүст л оногдох хувь заяа юм шүү дээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE