Криштиану Роналдугийн найз бүсгүй Жоржина Родригез жирэмслэжээ

 

Б.Хишигбат

Португалийн 32 настай алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду Испанийн “El Mundo” сонинд ярилцлага өгөхдөө найз бүсгүй Жоржина Родригез нь жирэмсэлснийг батлаад дахин аав болох гэж буйдаа баяртай байна гэжээ. Тэрээр мөн өнгөрсөн зургадугаар сарын эхээр төрсөн ихэр хүүхдүүддээ маш их хайртай бөгөөд тэдний живхийг сольж сурсан тухайгаа ярьсан байна.

Матео, Ева нэртэй ихэр хүүхдүүдийг нь өөр эмэгтэй тээж төрүүлсэн билээ. Хөлбөмбөгийн од түүнчлэн долоон настай Криштиану хүүтэй юм. Хөлбөмбөгийн улирал дуусангуут Криштиану Роналду Испанид эхнэрийнхээ хамт хоёр ихэр хүүхдээ өсгөн гэрээсээ гарахаа бараг больжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE