“Говь” компанийн үйлдвэрийн дээвэр шатжээ

 

Хан-Уул дүүргийн 3 хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэр шатсан дуудлага өчигдөр 20:46 цагт Онцгой байдлын газрарт иржээ. Гал түймэр унтраах, аврах анги болох 12 ангийн 150 гаруй албан хаагч, гал унтраах шуурхай албаны 31 автомашин ажилласан байна.

Гал сөнөөгчид 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20:50 цагаас хойш галыг таазнаас доош тархаахгүй,  үндсэн барилга руу оруулалгүй, бүрэн унтраахаар тасралтгүй ажилласаар байна.

Галын голомтод усны нөөцийг хангалттай хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Хот тохижилт, үйлчилгээний газрын ус тээвэрлэх нийт 12 автомашинаар болон Улаанбаатар төмөр замын сүлжээг ашиглан 68 тоннын багтаамжтай ёомкс вагонтой усыг галын голомтод ойртуулан зөөвөрлөж байна.

Говь ХХК-ийн орчмын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Төмөр замын Цагдаагийн хэлтсээс обьектыг хамгаалалтад аваад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

SHARE