Монголд ирсэн сансрын нисгэгч Базз Олдрин твиттертээ ингэж бичжээ

 


Б.БАЯР

Өнгөрсөн долоо хоногт нэгэн сонин содон үйл явдал тундаруухан болоод өнгөрсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийнэнэ их дуулиан шуугианы үеэр Дэлхийн домогт сансрыннисгэгч Базз Олдрин Монголд ирээд буцлаа.

Базз Олдрин нь тэртээ 1969 оны долдугаар сарын 21-нд “Апполо-11” сансрын хөлгөөр саран дээр анх газардсангурван хүний нэг, сарны хөрсөн дээр хөл тавьсан хоёр дахьхүн юм. Мөн Нил Армстронгийн араас 20-иодхон минутынзайтай саран дээр буусан гэдгээрээ хүн төрөлхтний түүхэндбичигдсэн.

Сансрын нисгэгч Базз Олдрин Монголд саатах хугацаандаабуюу энэ сарын 8-ны өдөр залуустай сансар судлалынтүүхэн хөгжил, цаашдын алхам, хамтын ажиллагааныталаар харилцан ярилцаж, үзэл бодлоо хуваалцсануулзалтыг хийсэн юм. Уулзалтад УИХ-ын гишүүн, “ШинэМонголын Санаачилга” ТББ-ын тэргүүн Лу.Болд, ЗХУ, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Монголын анхнысансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Олдрины хүү Эндрю Олдриннар зочноор оролцсон юм.

Тэрээр монгол залууст “…Агуу ихийг мөрөөд, мөрөөдөлдөөхүрэхийн төлөө тэмц, зүтгэ” хэмээн уриалж байв. Мөн БаззОлдрин “…Саран дээр сансрын хөлгөө буулгаж, цаашАнгараг гараг руу нисэх дамжин өнгөрөх бааз болгохболомж бий гэж боддог. Тэнгэр өөд тэмүүлж байхад ямар чмөрөөдөл том биш шүү” хэмээн сонирхолтой яриагаа өндөрлүүлсэн юм.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “…Монголчууд бид агуу мөрөөдлөөр амьдардаг улс. XXI зууны энэ цаг үедсэргэн мандалт, хөгжил, их ирээдүйн төлөө том мөрөөдөлтэй байх ёстой. Монгол залуучууд дэлхий дахиндөөрсдийгөө таниулах, мөрөөдлөө ажил хэрэг болгох сайхан цаг үе ирсэн гэдэгт эргэлздэггүй” гэж байв.

Ийн Монголд ирсэн Базз Олдрин сая гаруй дагагчтай twitter хуудсандаа “…Хамгийн сайн сайхныг монголчуудадхүсье. Одоо гэртээ харих цаг боллоо. Лу.Болдын урьсанд баярлалаа” гэж жиргэжээ. Сансрын нисгэгчийн энэжиргээний доор Франц болон Уругвайд хүрэлцэн ирээч гэсэн урилгууд ч ирсэн байна.

Дашрамд хэлэхэд Базз Олдрины айлчлалыг “Шинэ Монголын Санаачилга” ТББ-аас санаачлан зохион байгуулсан. Тус ТББ-ын тэргүүн, УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-д ажиллах үеэрээ Базз Олдринтойуулзаж Монголд урьсан нь ийнхүү ажил хэрэг болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE