Мэтгэлцээн л бүгдийг шийднэ

 

Б.Гарьд

Өнгөрсөн бямба гаригийн орой Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн эхний мэтгэлцээн болохоор товлогдсон ч болсонгүй.

Нэг нь бултсан гэж нөгөөдүүл нь мэдээлэв. Телевизүүдийн холбоо ч тэдний өмнөөс тайлбар хийчихнэ лээ.

Энэ яахав, хамгийн гол нь нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг сонгогчид ихээхэн хүлээж байв. Ер нь энэ удаагийн сонгуулийн дүн нэр дэвшигчдийн дундах мэтгэлцээнээс хамаарахаар байгаа юм.

Тодруулбал, нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын хувьд бие биеэсээ илт давуу ялгаа алга. Нөгөөтэйгүүр сонгуулийн сурталчилгаанаас өмнө гурван нэр дэвшигч рүү чиглэсэн хар PR хангалттай явсан. Энэ нь сонгогчдод гурвуулаа асуудалтай нэр дэвшигчид гэдэг ойлголт өгсөн. Тийм учраас мэтглэцээн л бүгдийг шийдэх болж байгаа ажээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE