“Гацуурт”-ын Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонголоо

Б.ГАРЬД

МҮБХ-ны IV Их эе болж, дөнгөж сая /2017.5.28/ “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгожээ. Түүнтэй хамт нэр дэвшсэн Дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат, Ерөнхий сайдын зөвлөх асан, Хэнтий аймгийн ҮБХ-ны тэргүүн М.Хүдэрбаатар нар гурвуулаа нэрээ татжээ.

Л.Чинбат өмнө нь Монголын чөлөөт бөхийн холбоог удирдаж, тодорхой амжилтад хүргэсэн хүн юм.

МҮБХ-ны өмнөх тэргүүн Р.Нямдорж энэ хуралд оролцоогүй. Их эеийн төлөөлөгчид тэгэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд Р.Нямдорж МҮБХ-ны хууль бус тэргүүн болохыг нотолсон гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, ийн хууль ёсны тэргүүнтэй боллоо гэж байгаа юм.

Харин Р.Нямдорж өчигдөр /2017.5.27/ хэвлэлд ярилцлага өгөхдөө дахин шүүхэд хандана гэсэн юм.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE