Монголбанкны дансанд 38.6 сая евро орж иржээ

С.САНАА

Монгол Улсыг ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулах шийдвэрийг тус сангийн Захирлуудын зөвлөлөөс өчигдөр /2017.5.24/ гаргасан.

Тэгвэл өнөөдөр /2017.5.25/ ОУВС-гаас орж ирэх эхний санхүүжилт болох SDR 27.9560 буюу 38.6 сая евро Монголбанкны дансанд орж иржээ.

Цаашид гурван жилийн хугацаанд үе шаттай орж ирэх нөхцөлт санхүүжилтүүд нь Монгол Улсын эдийн засаг, Төвбанкны албан нөөц, валютын ханш тогтвортой байхад дорвитой эерэг нөлөө үзүүлнэ гэж эрх баригчид хэлж байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE