УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбат гэж хэн бэ

Д.Энхбат нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн.

1997-2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2006-2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2008-2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

2009-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст зөвлөх, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2017-2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, Салбарын удирдлага, зохицуулалтын газарт Засгийн газрын ахлах референт, 2022 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга, мөн оноос Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байна. Төрийн албанд 15 жил, үүнээс 12 жил Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа юм байна.

SHARE