Н.Өнөрцэцэг: Сэтгүүлчийн ажлаа хийсний төлөө яллагдагч болголоо

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг “Шүүхийн байгууллагын нэр хүндэд халдсан” хэмээн ШЕЗ-өөс прокурорын байгууллагад гомдол гаргажээ. Тэрбээр энэ талаар “ШЕЗ-өөс миний нэр дээр гомдол гаргасан байна. Долоон үндэслэлээр шүүхийн нэр хүндэд халдсан, шүүхэд нөлөөлсөн гэж гомдол гаргажээ. Хэнтий аймгийн шүүхэд найман ишиг хулгайлсан хэргийг шүүх хурлыг би сурвалжилсан. Тус шүүх хуралд нөлөөлсөн гэж үзсэн байна. Найман ишигний хэргээр хоригдож байсан хүмүүс шүүхийн шийдвэрээр суллагдахаар болсон шүү дээ. Тэр бол миний хувьд ялалт байсан. Тиймээс “Найман ишигний хэрэг дээр яллаа” гэж бичсэн. Энэ нь шүүхэд нөлөөлж, нэр төрд нь халдсан болж байгаа юм байна. Гэтэл би зүгээр л сэтгүүлчийн ажлаа хийсэн. Намайг анх гэрч гэж байснаа сэжигтэн болгосон. Гэтэл үүнээс хоёр хоногийн дараа яллагдагчаар татахаар болсноо мэдэгдэж байна. Гэрч байснаа шууд яллагдагч болж болдог юм уу. Хоёр хоногийн өмнө гэрч байсан бол өнөөдөр яллагдагч болчихлоо. Уг нь бол анх сэжигтнээр мэдүүлэг байцаалт аваад, гэм буруутай нь баримтаар нотлогдвол яллагдагч болох ёстой биз дээ. Гэтэл надаас гэрч, сэжигтнээр ямар ч тайлбар мэдүүлэг аваагүй хэр нь шууд яллагдагч болгож байгааг үнэхээр гайхаж байна. Иймээс хууль бус үйлдэлтэй тэмцэнэ. Өнөөдөр надад маш олон иргэн гомдол гаргаж байна. Би ганцаараа тэмцээд байвал хохироод дуусах юм байна” гэв.

SHARE