ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Гадаадын иргэн, харьяатын газар гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, бүлэг байгуулан тэдэнд чиглэсэн гамшгийн эрсдэлийн эсрэг, түүнийг бууруулах, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулж байна.

Энэ удаад Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу “Галын аюулгүй байдлын сургалт”-ыг Хан- Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  харьяа Аврах, гал унтраах 30 дугаар ангитай хамтран зохион байгууллаа.

Сургалтыг ахлах дэслэгч С. Мөнхсайхан удирдан явуулсан бөгөөд зориулалтын аврах шат ашиглан гал гарсан үе дэх аврах ажиллагааг үзүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжийг танилцуулан, гал гарсан үед яарч сандралгүй дуудлага өгөх, анхан шатны арга хэмжээг авах зэрэг мэдвэл зохих зүйлсийг практик сургалтаар дамжуулан албан хаагчдад танилцуулав.

Ийнхүү практик сургалтыг зохион байгуулснаар гамшиг, аюул ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг мэдэж, түүнийгээ бодитоор туршин, цаашид гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, туршлагыг хуримтлуулах чухал ач холбогдолтой юм.

 

Эх сурвалж: http://immigration.gov.mn

SHARE