Засгийн газар 2031 он хүртэл 2.6 тэрбум ам.долларын бондын өр төлнө

2031 он хүртэл Монгол Улсын Засгийн газар нийтдээ 2.6 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлт хийх хуваарьтай байна.

Тодруулбал, 2023 оны 10, 12 дугаар сард Монгол Улсын Хөгжлийн банк 400 сая ам.долларын Евро бонд, 30 тэрбум иенийн Самурай бондыг тус тус эргэн төлөх хуваарьтай байгаа бол Засгийн газар 2024 онд Хуралдай бондын 391 сая ам.доллар, 2026 онд Номад бондын 600 сая ам.доллар, 2027 онд Сенчьюри-2027 бондын 500 сая ам.доллар, 2028 онд Сенчьюри-2028 бондын 650 сая ам.доллар, 2031 онд Сенчьюри-2031 бондын 500 сая ам.долларын эргэн төлөлтийг тус тус хийхээр байна.

Монгол Улсын нийт гадаад өр энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 33.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны үеэс 2.4 хувиар өсчээ.

SHARE