Мюллер Левандовскигийн явах тухай юу хэлэв?

Роберт Левандовски Германы “Байерн Мюнхен”-ээс явахыг хүсч буйгаа ил зарласан. Тэгвэл түүний нэг клубын анд Томас Мюллер энэ сэдвээр бодлоо хэлсэн байна.

“Олон жилийн турш хамтдаа тоглосон хөлбөмбөгч маань багтаа үлдээсэй л гэж би хүсч байна. Гэхдээ бид өмнө нь иймэрхүү зүйлтэй олон удаа тулгарсан шүү дээ. Франк Рибери “Реал Мадрид” руу явахыг хүссэнийг би тодхон санаж байна.

Би нэг л зүйлийг баталгаатай хэлж чадна. “Байерн Мюнхен”-тэй гэрээтэй хөлбөмбөгч бүр гэрээгээ дуустал маш сайн л тоглохыг хичээдэг. Учир нь муу тоглосон хөлбөмбөгч огт таашаал мэдэрдэггүй юм шүү дээ. Тиймээс хөлбөмбөгч бүр сайн л тоглохыг хичээдэг” хэмээн Томас Мюллер өгүүлсэн байна.

Р.Гэгээ

SHARE