Клопп: Дараагийн финал болох хотод буудал захиалчихья!

Европын Аваргуудын лигийн финалд Испанийн “Реал Мадрид”-д 1:0-ээр хожигдсоны дараагаар Английн “Ливерпүүл”-ийн дасгалжуулагч Юрген Клопп ийн ярьсан байна.

“Бид дахиад финалд гарч ирэх юм шиг мэдрэмж төрөөд болдоггүй. Манай залуус үнэхээр өрсөлдөх чадвар сайтай тамирчид. Дараагийн улиралд энэ чигээрээ л байх болно. Дараагийн улирлын финал хаана болох билээ? Стамбулд юм уу? Тэнд буудал захиалчихья.

Яг одоогоор багийн залуусын минь сэтгэл санаа базаахгүй байгаа нь ойлгомжтой. Энэ улиралд сайн байлаа гэж бодож чадахгүй байгаа байх. Гэхдээ хэдэн цагийн дараагаар сэхээ аваад бодох байх аа.

Өнөөдөр бид сайн тоглолоо. Гэхдээ төгс биш. Ингэж сууж хамгаалж буй багийн эсрэг төгс тоглолт үзүүлэх боломж ч үгүй биз. Бид хаалга руу олон цохилоо. Гэхдээ гоолын цохилт хийсэнгүй. Куртуа өнөөдөр гурван гайхалтай хаалт хийлээ. 1:0-ээр хожигдож эхэлсний дараагаар манай залуус янз бүрээр үзлээ. Хоёрдугаар үед илүү зоригтой, урагшилж тоглох шаардлагатай  ч болсон.

Хоёрдмол сэтгэгдэл төрөөд болдоггүй. Финалд гарна гэдэг муугүй. Нэг талдаа бас амжилт гэж үзэж болно. Гэхдээ бидний хүссэн амжилт биш” хэмээн Клопп өгүүлжээ.

Р.Гэгээ

 

SHARE