“Реал Мадрид” Леаогийн төлөө 120 сая евро гаргахад бэлэн байна

Испанийн “Реал Мадрид” Килиан Мбаппэг “Парис Сэн-Жэрмэйн”-д үлдсний дараагаар өөр залуу довтлогчдоос сонирхон харж байгаа гэнэ.

La Gazzetta dello Sport-ийн мэдээлснээр бол Мадридын клуб хэдхэн хоногийн өмнө Сери А-гийн улирлын шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн “Милан”-ы 22 настай португал довтлогч Рафаэл Леаог онцгойлон сонирхож эхэлсэн байна. Мадридын клуб түүний төлөө 120 сая евро гаргахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Үүнтэй зэрэгцэн “Милан” нэгэнтээ од болон гялалзаж, улирлын шилдгээр нэрлэгдсэн залуу тоглогчоо зарахгүйг хичээн, гэрээг нь сайжруулан сунгахаар ажиллаж эхэлжээ.

Леао энэ улиралд Сери А-д 34 тоглолтод гарахдаа 11 гоол оруулж, 8 гоолын дамжуулалт өгсөн.

Р.Гэгээ

SHARE