Тотти Дибалад дугаараа санал болгов

28 настай аргентин тоглогч Пауло Дибала “Ювентус”-аас нулимстай явсан. Гэхдээ одоогоор хаана очихоо шийдээгүй байгаа юм. Тэгвэл энэ боломжийг ашиглан үнэгүй авахаар хөөцөлдөж буй клубүүдийн нэг нь Италийн “Рома” ажээ.

Ромын Хаан хэмээх өргөмжлөл хүртсэн, эдүгээ хөлбөмбөгийн агентын хоёр ч компанийн захирлаар ажиллаж буй Франческо Тотти түүнд өөрийн 10 дугаараа хүртэл санал болгожээ.

“Түүнийг Ромд авчирч чадах эсэхээ харъя. Мөдхөн бид хоёр даваа гаригт уулзахаар тов тогтсон. Ятгах гэж үзнэ дээ” хэмээн Тотти хэдэн хоногийн өмнө өгүүлсэн юм. Гэвч өчигдөр тэд уулзаагүй бололтой.

“Одоогоор уулзаагүй байна. Цаг байна даа, уулзана даа. Би түүнд өөрийн 10 дугаараа дуртайяа өгчихмөөр байна. Мэдээж, авахыг хүсвэл шүү дээ. Гэхдээ би шийдэхгүй юм даа” хэмээн Тотти өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE