Засгийн газрын зарим шийдвэр махны үнэ тогтвортой байхад нөлөөлжээ

Жил бүрийн хавар махны үнэ өсдөг. Харин энэ жилийн хувьд өмнөх онуудтай харьцуулахад махны үнэ харьцангуй тогтвортой байгаа судалгааг нийслэлийн Статистикийн газраас гаргажээ. Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард үхрийн ястай мах кг нь 14 мянган төгрөгийн үнэтэй байсан бол энэ жилийн мөн үед 14000-14500 мянга байна. Хонины мах үүнээс 1000-1500 төгрөгөөр хямд байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс кг тутамдаа 300-500 төгрөгөөр нэмэгдсэн дүн мэдээ юм. Энэ бол зах, худалдааны төвөөр худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн харьцуулалт юм.
Харин нөөцийн мах үүнээс ч хямд үнэтэй байна. Тухайлбал, үхрийн нөөцийн мах кг нь 8900, хонь 8300, ямааных 7100 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж буй. Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаас нөөцийн хонины махны үнийг 350 төгрөгөөр хямдруулах шийдвэр гарч, албажсан. Мөн долоо хоног бүрийн бямба, ням гарагт нөөцийн хонины махыг гулуузаар нь худалдаалж байгаа.
Махны үнийг тогтвортой байлгах энэ арга хэмжээнээс гадна Засгийн газраас Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулсан. Хуулиар мах, гурил, шатахууны үнийг тогтвортой байлгах зорилготой. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн энэ шийдвэрүүд жил бүрийн хавар өсдөг махны үнийг тогтвортой байлгахад чухал нөлөө үзүүлжээ.

SHARE