Баянзүрхчүүд 1379 мод тарилаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтийн мод тарих өдөр болгосон билээ. Уг зарлигийн дагуу дүүргийн Засаг дарга 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр А/142 дугаар захирамж гаргаж “Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр”-ийн арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 13-нд зохион байгууллаа. Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, хэлтэс, тасаг, албад болон 28 хорооны алба хаагчид мод тарилаа. Мөн эл өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг цэцэрлэг, сургууль, СӨХ, төрийн болон төрийн бус байгууллагуудын эзэмшлийн талбай дээр мод тарьсан юм. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд нийт 635 иргэн, 29 аж ахуйн нэгж байгууллага, 1379 мод, бут сөөг тарилаа гэж Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

SHARE