Агаарын ажиллагааны дадлага сургуулилт хийлээ

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчдын хамтарсан дадлага, сургууль үргэлжилж байна.

Сургалтын хүрээнд өнөөдөр өндөр барилга, өргөгч кранаас нэрвэгдэгчийг  авах агаарын ажиллагааны дадлага сургуулийг хийлээ.

Мөн энэ үеэр НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30-р ангийн алба хаагчид тус барилгад гарсан гал түймрийг  унтраах тактикийн сургуулийг зохион байгуулсан юм.

Сургалтад ШШГЕГ-ын эмнэлгийн алба хаагчид хамтран оролцсоноороо онцлог байлаа гэж Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас мэдээллээ.

SHARE