“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-Т АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ УРЬЖ БАЙНА

 

Тендерт оролцогч аж ахуйн нэгж, иргэд болон төрийн үйлчилгээг нэг цэгээс хүртэх сонирхолтой олон нийтийг ирэх даваа гарагт буюу 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 10-17 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна.

Энэ өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх ба иргэд, аж ахуйн нэгжийн санал зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгах зорилгоор өдөрлөгийг зохион байгуулах юм.

Өдөрлөгийн үеэр худалдан авах ажиллагаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, цахим тендер шалгаруулалтын шинэ системийн талаар мэргэжлийн баг зөвлөгөө өгч, цахим тендерт оролцогчийн нууцлалын код олгох юм. Мөн улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжиж буй тендерийн талаар бүх төрлийн мэдээллээр хангах, тендерт оролцогчдод хууль журам, жишиг бичиг баримтын талаар зөвлөгөө өгнө. Иргэдийн хувьд Олон нийтийн оролцоотой худалдан авалтын талаар мэдээлэл авахаас адна оршин суугаа дүүрэг хороондоо хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

SHARE