Шайло Жоли-Питт эрэгтэй хүн болох бодлоосоо буцжээ

Холливүдийн алдарт хос Анжелина Жоли болон Брэд Питтийн төрсөн охин Шайло Жоли-Питт 15 нас хүрлээ.

Саявтархан Marvel супер баатруудын ээлжит нэгэн цуврал Eternals-ийн нээлтэд тус кинонд дүр бүтээсэн Анжелина Жоли охин Шайлогоо дагуулан очсон юм.

Шайло бол багадаа хүүхэлдэй гэх хочтой, шаргал үстэй, цэнхэр нүдтэй онцгой хүүхэд байлаа. Түүний зургийг хэвлэлд эхэлж нийтлэхийн тулд Hola сэтгүүл 10 сая ам.доллар өгсөн түүхтэй.

Гэхдээ Шайло багаасаа л олныг гайхшируулж эхэлсэн билээ. Хөөрхөн охин хэр нь охидын хувцаснаас татгалзаж, хөвгүүдийн адил хувцаслаж, үсээ ч ургуулахгүй үргэлж халимагтай явдаг байлаа. Бүр эрэгтэй хүн болохоор шийдэж, гормоны эм ууж эхэлсэн тухай ч мэдээлсэн юм.

Анжелина Жоли охиноо хүү шиг хувцаслаж, дүр төрхөө дураараа өөрчлөхөд эсэргүүцэлгүй, хүсвэл хүйс солиулах хагалгаа хийлгэхэд ч бэлэн гэдгээ нэгэн ярилцлагадаа дурдаж байлаа.

Тэгвэл Eternals-ийн нээлтэд Шайло ээжийнхээ хамт очихдоо охидын хувцсаар гоёж очсон нь киноноос ч илүүтэй ярианы сэдэв болж, олны анхаарлыг татаад байна. 2021 оны эхээс Шайло хөвгүүд шиг байхаас бага багаар татгалзаж, үсээ ургуулж, охид шиг хувцаслаж эхэлж буйг хэвлэлийнхэн онцлон тэмдэглэж эхэлсэн юм.

Өөрийгөө Шайло биш Жон гэж нэрлүүлэхийг хүсэж байсан охин Eternals-ийн нээлтийн ёслол дээр ээжийнхээ 2019 онд Maleficent-ийн нээлтэд өмсөж очсон Dior-ийн даашинзтай яг адил хээтэй ч арай богинохон загварыг өмсөж очлоо. Энэ нь Шайлог цаашид эрэгтэй хувилбараасаа татгалзаж, эмэгтэй чигээрээ байхаар шийдсэний илрэл гэж хэвлэлүүд дүгнэж байна.

Р.Гэгээ

SHARE