Жален Роуз: Көрригийн дээд амжилтыг Трэй Янг л эвдвэл эвдэнэ

NBA-д тоглож байсан, эдүгээ ESPN-д экспертээр ажиллаж буй Жален Роуз “Атланта”-гийн Трэй Янгийг ирээдүйд Стефан Көрригийн гурвын шидэлтийн дээд амжилтыг эвдэх боломжтой гэжээ.

“Көрри гурвын 4000 шидэлт гүйцэтгэж магадгүй. Энэ бол бараг эвдэгдэшгүй дээд амжилт гэж хэлж болно. Жон Стоктон дамжуулалтын тоогоороо дээд амжилт тогтоосон шиг л зүйл юм.
Би эхэндээ Оскар Робертсоны трипл-даблын дээд амжилтыг бас л эвдэгдэхгүй байх гэж бодож байлаа. Гэвч дараа нь Рассел Уэсбрук гараад ирсэн шүү дээ. Ингэж бодвол Стефан Көрригийн дээд амжилтыг хэн нэг нь эвдэж л таарна. Тэр хүн нь магадгүй Трэй Янг байж мэдэх юм. Одоо дөнгөж 23 настай залуу. Хаанаас л бол хаанаас шиднэ. Тоглолтод дунджаар 25 оноо авч байна. Тиймээс би түүнд боломж байгаа гэж бодож байна” хэмээн Жален Роуз хэлжээ.


Стефан Көрри одоо дахиад 10 удаа гурвын шидэлт амжилттай гүйцэтгэвэл Рэй Аллений дээд амжилтыг давах болно.

Р.Гэгээ

SHARE