Мюллер: “Барселона” миний байнгын үйлчлүүлэгч

Европын Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод Германы “Байерн Мюнхен” хоёр дараалан Испанийн “Барселона”-г 3:0, 3:0-ээр хожлоо. Үүний өмнөх улиралд мөн 8:2-оор хожсон болохоор гурав дараалан хол зөрүүтэй хожиж байгаа юм.

Өчигдрийн тоглолтод гоол оруулсан Мюнхений клубын тоглогч Томас Мюллер ийн ярьжээ. Дашрамд сонирхуулахад, “Алтан бөмбөг” шагналыг Роберт Левандовскид биш Лионель Мессид олгосны дараагаар Мюллер “Барселона”-д Германы хөлбөмбөгийн хүчийг харуулаад өгье” гэж мэдэгдсэн байсан билээ.

“Барселона” бол миний байнгын үйлчлүүлэгч. Бид сайн тоглолоо. Гэхдээ бас бүх юм төгс байсангүй. Тэд байнга өндөр прессинг тавьж, дарамт үзүүлэхийг хичээдэг зуршилтай. Хоёрдугаар үед бид илүү дээр тоглож болох л байлаа. Гэвч хэрэгтэй мөчид дамжуулалт удаах юмуу эсвэл гүйлтээ хоцроочихлоо. Гэхдээ хөгжилтэй байлаа шүү” хэмээн Мюллер өгүүлсэн байна.

“Байерн” хэсгээ тэргүүлж хавар Аваргуудын лигийн шөвгийн 16-д өрсөлдөх бол харин “Барселона” Европа лигт өрсөлдөх болно.

Р.Гэгээ

SHARE